Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 57,5 хувиар нэмэгдэв үү

2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 57,5 хувь буюу 230 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дотуур байрны төлбөр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 50 мянган төгрөгөөр тус бүр нэмэгдсээр өнгөрсөн жилийн төлбөр 400 мянган төгрөг байсан. Гэтэл энэ жил төлбөр огцом нэмэгдсэн нь оюутнуудын дургүйцлийг төрүүлжээ. Жилийн жилд дотуур байрны төлбөр нэмэгддэгч олигтой засвар хийдэггүй өнгө үзэмж муутай барилга хэвээр байдаг талаар цахим хуудсаар оюутнууд бухимдлаа илэрхийлсээр байна. Энэ талаар МУИС-ийн Оюутны зөвлөлийн дарга У.Басбишээс тодруулахад “Дотуур байрны төлбөр нэмэгдэх шийдвэр гарсан ч одоогоор батлагдаагүй байгаа” гэв. Хичээл эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдэж байхад оюутны дотуур байрны төлбөр хэзээ эцэслэн батлагдах нь тодорхойгүй л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан