ШУТИС элсэгчдэд тавих босго оноогоо бууруулжээ. Тус сургуулийн хувьд уг нь босго оноогоо 450 гэж заасан байдаг ч 400 болгож бууруулсан байна. Энэ жилийн хувьд ЭЕШ өгсөн шалгуулагчийн тоо өмнөх жилүүдээс 50 орчим хувиар багасчээ. Энэ нь ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой гэнэ.
Үүнээс үүдэн 2015 оны хичээлийн жил дээд сургуулиудын хувьд элсэгч багатай жил болж байна. ШУТИС гэхэд л орон нутгийн элсэгчдийн хэмжээ хяналтын тоондоо хүрээгүй байгаа аж. Гэхдээ улсын сургуулиудын хувьд харьцангуй гайгүй гэдгийг салбарынхан хэлж буй. Харин зарим хувийн сургуулиуд дөнгөж 50 хувьдаа хүрэх хэмжээний элсэгч авч, хүнд байдалд ороод байгаа бололтой. СЭЗДС-ийн хувьд хамгийн их буюу 650-иар босго оноогоо тогтоосон бол МУИС-ийн хувьд 570 юм байна.