Европын холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Катерин Эштон болон Вьетнамын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд ноён Пхам Бин Мин нар Ханой хотод уулзаж, бага зэргийн хугацаа шаардагдсан худалдааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ оны сүүлээр талуудын худалдааны чөлөөх орон зайг бий болгохын тулд ажиллаж байгаа аж.
Вьетнам улсын бизнесменүүдийн хувьд хамгийн ашигтай болж байгаа бөгөөд Европын холбоо руу чөлөөт худалдааны гэрээг оны эцсээр шийдвэрлэж чадах юм бол татваргүй барааг нэвтрүүлэх боломжтой болж байгаа билээ. Европын холбоо тус улсаас гарч буй бараа бүтээгдэхүүнийг чанартай гэсэн үүднээс ийнхүү худалдааны гэрээг хийж байгаа талаар Европын холбооны Гадаад бодлого хариуцсан дарга Катерин Эштон онцоллоо. Вьетнам улс нь далайд гарцтай, Ази болон Энэтхэг рүү харсан газарзүйн давуу байдалтай мөн Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн багагүй хувийг эзэлдэг юм байна. Өнгөрсөн онд талуудын хамтарсан худалдаанаас 33 сая ам.доллар босгож чадсан юм. Энэ жилийн хувьд үүнийг ихэсгэх боломж байгаа гэдгийг албаныхан өгүүлжээ.