Б.БААТАР
Хоёр Солонгосын нөхцөл байдал өнөөдөр тайван байгаа ч Хойд Солонгос өмнөдийн хилийн ойролцоо гар бөмбөг болон газар доор байрлуулдаг тэсрэх бөмбөг байрлуулсаар байгааг Сөүл мэдэгдсэн байна. Харин умардынхан энэ арга хэмжээгээ “хил зөрчигч, улс эх орноосоо урвасан хүмүүст зориулан зүйл” гэсэн тайлбарыг хийжээ. Өмнөд Солонгос улсын хилийн цэргийн манаанд явж байсан хоёр цэрэг тэсрэх бөмбөг дээр гишгэсэн хоёр ч удаагийн тохиолдол гарсан бөгөөд нэг нь эхний тэсрэлтээр хоёр хөлөө алдсан бол хоёр дахь нь тэсрэх бөмбөг дээр гишгэсэн ч бэртэж гэмтээгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудал хоёр улсын дунд үл ойлголцол дагуулсан төдийгүй Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд цэргүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Хоёр улсын хилийн чөлөөт бүсийн хэсэгт аль ч тал нэвтэрч цэргийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Гэвч Хойд Солонгосын зүгээс дээрх зэвсгийг хэдэн арван жилийн өмнө байрлуулсан гэсэн тайлбарыг өгчээ.