Бразилын зэвсэгт хүчний 40 мянга орчим цэрэг 2016 онд Рио-де-Жанейро хотод болох олимпын наадмын аюулгүй байдлыг хангана гэж тус улсын БХЯ-ны нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.
Бразилын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Хосе Карлос де Нардигийн мэдэгдсэнээр, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, стратегийн байгууламжуудын кибер аюулгүй байдлыг хангах ажлыг тус улсын хуурай замын цэргүүд, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний цэргүүд хариуцах ажээ.
20 мянган цэргийг Рио-де-Жанейрод байрлуулах бол үлдсэн цэргүүдийг хөл бөмбөгийн тоглолтууд болох Бразилиа, Белу-Оризонти, Манаус, Сальвадор болон Сан-Паулу хотод байрлуулна.
2016 оны гуравдугаар тавдугаар сарын 3-наас олимпын бамбарыг 300 хотоор өртөөлүүлэх үеэр ч цэргүүд аюулгүй байдлыг хангах ажээ.
Олимпын наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд эхэлнэ. “Рио-2016”-д 205 орны 15 мянга гаруй тамирчин оролцоно.