Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фергюссон хотыг хэдэн зуун цагдаа хамгаалав


Жилийн өмнө африк гаралтай Майкл Брауныг АНУ-ын Фергюсоны цагдаагийн ажилтан буудаж хөнөөсөн хэрэг гарч, олон нийтийн эсэргүүцлийг дагуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Майкл Браун хүүгийн дурсгалыг хүндэтгэх жагсаалыг нас барсан хүүгийн аав болон том ах нь зохион байгуулсан байна. Ингэж л хүүгийнхээ дурсгалыг хүндэтгэхээс өөр түүний төлөө хийж чадах зүйл алга хэмээн аав нь хэвлэлд ярьсан аж.  Жагсаал хэдийгээр тайвал болсон ч орон нутгийн цагдаагийнхан энэ үйл явдалд бэлтгэж, онцгой дэглэмд ажилласан байна. Фергюсон хотын захиргааны албан ёсны төлөөлөгч “ Цагдаагийнхан хүн бүр ажлын байрандаа байх ёстой гэсэн тушаалтайгаар энэ өдөр ажлаа эхэлсэн. 48 офицер болон  эргүүлийн цагдаагийнхан нэг ч хүн амралт авалгүй ажилласан.  Зарим цагдаа нар энгийн хувцастай жагсагчдын дунд ажиллагаа гүйцэтгэсэн” хэмээн ярьжээ. Мөн Сент Луйс орчимд 200 гаруй цагдаа ажилласан бол Миссуригийн замд автын 100 гаруй цагдаа  аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Мөн Холбооны мөрдөх товчоо-ны хар тамхи, галт зэвсэгтэй тэмцэх хэлтсийнхэн ч энд ажиллажээ.

“Өнгөрсөн жилийнх шиг үймээн самуун дэгдээхгүйн тулд  энэ удаад маш нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Учир нь хүмүүс өнгөрсөн жилийн үйл явдлаас үүдэн цагдаагийнхныг гэмгүй хүмүүс рүү халддаг нохой мэт  үзэх болсон” хэмээн хотын захиргааны төлөөлөгч хэлсэн байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Майкл Брауныг буудсан  цагдаа Даррен Уилсоныг шүүхээс цагаатгасны дараа болсон үйл явдлын үеэр Миссуригийн үндэсний гвард, цагдаагийнхан  байлдааны байдалд шилжсэн. Учир нь энэ үймээн самуунаас үүдэн хэдэн арван дэлгүүр рестораныг тонон дээрэмдэж, олон хүн хохирол амссан юм. Тиймээс орон нутгийн дэлгүүрүүд Майкл Брауны буудуулсан өдөр болзошгүй аюулаас хамгаалахын тулд хаалгаа барихаар хотын захиргаанд хүсэлт тавьсан байна. Харин хотын захиргааны зүгээс “Бид дэлгүүрүүдийг хаалгыг нь бариулахгүйн тулд өөрсдийнхөө чадлын хэрээр ажиллахыг хичээж байна. Одоогоор бүх дэлгүүр, ресторан онгорхой байгаа” гэжээ. Дээрх үйл явдлын дараагаар олон дэлгүүр цонх хаалганыхаа хаалт хамгаалалтад сараалж татахыг хотын захиргаанаас хүссэний дагуу хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон аж. Гэсэн ч энэ удаад нэг ч цонхны шил хагалахгүйн төлөө мужийн захиргаанаас ажиллаж иргэдийн тайван амгалан байдлыг хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан