Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малид гадаадын иргэдийг барьцаалав

Малийн Севар хот дахь “Библос” зочид буудалд өнгөрсөн баасан гаригт алан хядагчид халдаж гадаадын иргэдийг барьцаалсан юм. Барьцааны хүмүүс дунд Орос, Украйн, Өмнөд Африкийн иргэд төдийгүй НҮБ-ын ажилтнууд байсан аж. Бямба гаригт Малийн цэргийнхэн болон НҮБ-ын энхийг сахиулагчид барьцааны хүмүүсийг суллах явцад гарсан мөргөлдөөний улмаас  12 хүн нас барсны тав нь цэргийнхэн буюу НҮБ-ын гэрээт албан хаагч, гурав нь барьцааны хүн, дөрөв нь алан хядагч байсан гэжээ.
НҮБ-ын гэрээт албан хаагч нар амь үрэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Барьцаанаас НҮБ-ын хоёр ажилтан, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр, нэг орос, нэг украйн иргэнийг эрүүл суллаж чадсан гэнэ. Гэвч амь үрэгдэгсдийн дунд украйн мали, непали, ӨАБНУ-ын иргэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан