Алдарт Месси өрсөлдөгч багийнхаа Янга Мбиваг багалзуурдсаныхаа төлөө шар хуудсаар торгуулав.
Барселоны довтлогч Месси Италийн “Ром” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чадсангүй. Тоглолтын 34 дэх минутад аргентин эр түүний довтолгоог хамгаалж байсан италийн тоглогч Янга Мбиватай маргалдаж, мөргөх гэж оролдоод эцэст нь багалзуурджээ. Барселионы 10 номертой довтлогчийг хамгаалчид чухам юуны учир ингэтлээ уурласныг хөлбөмбөгийн тайлбарлагчид хэлж чадахгүй байгаа юм. Дэлхийн хөлбөмбөгийн од Мессид ойрын өдрүүдэд Испанийн шүүхээс ахин торгууль ч ирж болзошгүй болжээ. Өмнө нь түүний яллагдагчаар татсан хэргийг өмгөөлөгч нар нь цагаатгахаар давж заалдахыг оролдсон боловч шүүх татгалзсан юм. Өмгөөлөгч нь түүнийг эцгийнхээ санхүүгийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан гээд шүүхээс хэлтрүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан.
“Алтан бөмбөг”-ийн дөрвөн удаагийн эзэн, дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй тоглогчийг татвар төлөхөөс хоёр ч удаа бултсан хэргээр буруутгасан билээ.
Энэ зун тэрээр татварын асуудлаа цэгцэлж, Испанийн татварын албанд 10 сая евро төлсөн юм. Гэвч ахиад л торгууль төлөхөөр болж. Хэдий тэрээр ийн шүүхээс байнга зарлан авч байгаа ч дэлхий нийтээрээ түүнийг алга ташин дэмжсээр буй билээ.