Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

121 их насны морьд шандас сорилоо

“Даншиг наадам – Хүрээ цам-2015” наадмын их насны морьдын уралдаанд  Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв.

Уралдаанд 121 их насны морьд шандас сорьсноос  НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдэв. Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн  айргийн  гуравт, Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан