Сингапур тусгаар тогтносны 50 жилийн ойн баяраа тэмдэглэх арга хэмжээ улс даяараа зохион байгуулж байна.
Жагсаалын арга хэмжээнд хэдэн арван мянган хүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд Сингапурын агаарын цэргийн хүчин болон “Singapore Airlines” компанийн “A380” нисэх онгоц тойрон нислэг үйлдэх ажээ.
Сингапурчуудыг цуглаж, үндэсний тангаргаа уншин, төрийн дууллаа дуулахыг уриалсан байна.
Нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, Малайн холбооноос гарснаар Сингапур тусгаар улс болсон юм.
Их Британийн колони байсан Сингапур 50 жилийн хугацаанд дэлхийн чинээлэг орнуудын нэг болтлоо хөгжсөн билээ. Гэвч Сингапурыг шүүмжлэгчид, тус улсын хурдацтай хөгжил нь үг хэлэх эрх чөлөө болон улс төрийн хатуу чанга хяналттай салшгүй холбоотой гэж үзэж байна.