Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Даншгийн цолыг зөвхөн Даншиг наадмын үеэр хэрэглэнэ

Даншиг наадмын Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах комиссын дарга Д.Ганболд,  Даншиг наадмыг шашны зан үйлийнх нь дагуу зохион байгуулж байна.

Даншиг наадмын бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын бөхийн  барилдаанаас өөр зохион байгуулалтаар явж байна. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд цолныхоо эрэмбээр оноолтоо авч барилддаг бол Даншиг наадмаар цолны эрэмбэгүй, сугалаагаар оноолт таарч хүч үзнэ.

Түрүүлж, үзүүрлэсэн бөхөд Даншгийн цол олгох бөгөөд энэ цолыг зөвхөн Даншиг наадмын үеэр хэрэглэнэ. Энэ нь Даншиг наадмын нэр хүндийг өсгөх зорилготой юм.

Сонирхуулахад Даншиг наадмын барилдаанд Улсын аварга Мөнхбат тэргүүтэй улсын цолтой 33 бөх хүч чадлаа сорьж байна"гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан