Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад интернэт ертөнцийн цагдаа ажиллана

Хятадад виртуал ертөнцөд ажиллах цагдаагийн газар байгуулах нь тодорхой болжээ. Ялангуяа кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллах, мөн томоохон компани худалдааны төвийн вэб сайтад хяналт тавих зайлшгүй шаардлага тулгарсан учраас ийм шийдвэр гаргахаас аргагүй болсон гэнэ. Хятадын дотоод хэргийн яамны шадар сайд Чэнь Жиминийн хэлснээр цагдаагийн шинэ газар нь цахим орчинд аюулгүй байдлыг хангахын төлөө дээд төвшинд ажиллана. Тэгж гэмээнэ интернэт ертөнцөд үйл ажиллагаа явуулагсадтай нарийн холбоо тогтоож байж тэдний аюулгүй байдлыг хангаж чадна гэж үзэж байна гэв. Ийн цагдаагийн газрыг тусгаарлаж байгуулснаар интернэт ертөнцөд үүсч буй элдэв гэмт хэргээс учрах хохирол багасаад зогсохгүй, гэмт хэрэг гарах оролдлогыг таслан зогсоож чадна. Ийм шаардлага ч бий гэв. Интернэт ертөнцөд ажиллах цагдаа нь өөрийнхөө чадвар тоног төхөөрөмжөө ашиглах хамгийн богино хугацаанд кибер ертөнцийн гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадна гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан