Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнийн нэрэмжит “Чингис хаан кап-2015” тэмцээн энэ сарын 26-30-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд БНАСУ-ын Үндэсний шигшээ баг, БНХАУ-ын багууд оролцож байгаагаараа онцлогтой.
Нийт зургаан баг хүч үзэж аваргаа шалгаруулах бөгөөд манайхаас гурван баг оролцох аж.Үүнд, үндэсний нэг болон хоёрдугаар шигшээ баг, залуучуудын шигшээ баг мөн Үндэсний супер лигийн аварга “Альянс Тех Харцага” багууд багтаж байгаа юм.
Үндэсний нэгдүгээр шигшээ багийн дасгалжуулагчаар О.Баярцогт ажиллаж харин залуучуудын багийг С.Тулга, Ж.Отгондарь, Ч.Ижилболд нар дасгалжуулахаар болжээ. Эл тэмцээний дараа манай шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайваньд болох Олон улсын тэмцээнд оролцох бол залуучуудын шигшээг БНХАУ-д болох Азийн аваргын тэмцээн тус тус хүлээж байгаа юм.