Рокфеллер бол дэлхийн бизнесийн агуу түүх юм. 100 жил амьдрахдаа дэлхийн бизнесийн ертөнцөд хэдэн зуун их түүхийг бий болгосон түүний амьдралын үнэнийг хүн бүр мэдэхийг хүсдэг. Энэ удаад түүний амьдралын үнэн түүхээс илүүтэйгээр сургамж болгон хэлсэн үгс, мөн мөрддөг зарчим, туршлагаас нь та бүхэнтэй хуваалцая.
1.Ашиг бол амьдрал болоод бизнест хамгийн чухал
Ашиг бол эдийн засгийн тогтолцоо хийгээд нийгмийн байдлаас үл шалтгаалан ажлын байр бий болгож, хүмүүст сайн сайхан боломжийг олгох тийм гайхамшигт соронзон хүч юм.
2. Салалт бас улс төр бизнест хамгийн үнэтэй тусдаг
Нэгэн удаа манай гэрийн өмгөөлөгч “Рокфеллер таны төлж болох хамгийн үнэтэй хоёр зүйл бол улс төрд орох эсвэл гэр бүлээ цуцлуулах” хэмээн хэлж билээ.
3. Найз нөхөдтэйгээ хамт мөнгө ол
Өвөөг маань түүний бизнесийн маш сайн хамтрагчтай нь гүн бат нөхөрлөл, итгэлцэл холбож байсан гэж боддог. Тэрээр өөрийн бизнесийг энэ өндөрлөгт хэрхэн хөтөлж хүргэснээ дурсахдаа хамтран зүтгэж байсан найз нөхөдтэйгээ аливаа ажлын ард хэрхэн хамтдаа гарч байснаа үргэлж ярьдаг байсан юм.
4. Нэг захирал хоёроос илүү байдаг
Хамтарсан засаглал буюу хоёр толгойтой байх нь ижил албан тушаалтнууд бие биенээ буулган авахад эвгүй байдаг учраас ховорхон үр дүн өгдөг гэдэгт би итгэдэг.
5.Офистоо шигдэх шаардлагагүй
Би гэдэг хүн 50 мужийн 42 банкны байнгын үйлчлүүлэгч. Бас төрөлх Нью-Йоркдоо уригдаж, урьж байсан ажил хэргийн уулзалтаа эс тооцвол 10 мянга орчим удаа ажил хэргийн шугамаар өдрийн хоол идэж байжээ. За тэгээд өөрийн хамтрагч болоод үйлчлүүлэгчийг урьсан бас уригдсан гээд тоолбол хэдэн мянган уулзалт, үдэшлэгт очсон тоо гарна даа.
6. Яв аль болох хол яв.
Би бараг 5 сая гаруй миль зам туулсан байдаг юм ( Энэ нь дэлхийг 200-гаад удаа тойрсон гэсэн үг ). Ид ажлынхаа 35 жилийн хугацаанд дэлхийн 103 улсад ажиллажээ. Гэхдээ энэ хугацаанд Францад 41 удаа, Англид 37 удаа очсон байдаг. Хамгийн холын аялал маань Африкт тэр тусмаа Сахарын их цөлд байсан юм шүү.
7. Найз нөхөдтэйгээ бизнесийн хамтрагч бай
Зөвхөн хамгийн дотны нөхөрлөлд л байдаг бие биенээ ойлгодог, итгэдэг, хүндэлдэг тэр харилцаан дээр суурилсан бизнес амжилтанд хөтөлдөг гэдэгт би ямагт итгэдэг.
8.Олсноо хамгаал
Мөнгөний хийсэн, хийж чаддаг зүйлээс үүдэн хэн нэгэн бурууг үүрэх ёсгүй.
9. Капитализм нь Засгийн газар, зах зээлийг нэг чиглэлд үйл ажиллагаа явуулахыг шаарддаг
Засгийн газар эсвэл зах зээл нь дангаараа бүх асуудлыг шийдэж, нийгмийн өвчнийг эмчилж чадна гэж итгэж байвал ёстой л практикт хол онолын нээлт төдий болно.
10. Хэрвээ таны сэтгэлд хүрэхгүй зүйл байвал төр засгийн өндөрлөгт өөрийн хүрэх чадлаар дуу хоолойгоо хүргэ, тэдэнд заавал дуулга
Миний түвшинд ажиллаж байгаа ямар ч хүн АНУ-ын Конгрессийн аливаа нэгэн гишүүнтэй холбогдож чаддаг гэж би боддог. Тиймээс таны сэтгэлийг түгшээж байгаа, ард түмний эрх ашгийн төлөө л асуудал байвал тэдэнд заавал дуулга хүргэ.
11. Сайн овог нэр нэг хаалгыг нээдэг
Рокфеллер гэдэг овог миний хувьд давуу тал болдог. Учир нь миний утасны дуудлагыг олон хүн авдаг.
12. Бас өөр хаалгыг хаадаг
Гэхдээ миний овгоос болж заримдаа хүмүүс надад эргэлзсэн сэжиглэсэн өнгө аясаар ханддаг. Тэд намайг энэ овог нэрийнхээ ачаар амжилтанд хүрсэн болохоос өөрийнхөө хүчээр энэ бүхнийг буй болгож чадсан гэдэгт эргэлздэг.
13. Барагтайхан хүсэлтэнгүүд үргэлж бусдад найдлага тавьж байдаг
Түүнээс гадна “зузаан” арьстангууд л ингэж өөртөө биш бусдад итгэж, бусдын хийснийг өөртөө наах хүсэлтэй байдаг юм.
14. Эцэг эх болно гэдэг өөрийгөө шинээр харах боломж
Би эцэг болоод л энэ сайхан дүрд сайн тохирох хүн биш юм гэдгээ мэдэрсэн. Дөнгөж энэ дүрийг аваад л өөрийн олон сул талыг олж харж билээ. Тиймээс хэрвээ энэ дүрийг та авсан бол өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой юм шүү.
15. Гэр бүлтэйгээ хамт бай
Өвөө болон түүний хамтрагчид бизнесийн маш хатуу дүрэмтэй байлаа. Мэдээж тухайн үед нийгэм нь тийм байхыг шаарддаг байсан биз.
16. Үнэхээр гэр бүлтэйгээ хамт бай дэмж
Үнэндээ би Нельсоны сонгуулийн кампанит ажилд бараг оролцож байгаагүй юм билээ ( Дэвид Рокфеллерийн ах 1959-1973 онд Нью-Йоркийн захирагч, 1974-1977 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан ). Гэвч би тэр хүний, тэр хүн миний амьдралын тойрогт ямар ч байсан ороод ирчихдэг байлаа (Дэвид залуудаа Нью-Йоркийн захирагчийн туслахаар ажиллаж байсан). Тэгэхэд л ах дүү нар хэрхэн бие биенээ дэмжиж ажиллахын чухлыг мэдэрч билээ.
17. Хэдийгээр тэд гайхшлыг түрүүлж, уур бухимдалд хүргэсэн ч...
Бид Нельсон Хэппи нарын хайрын түүхийг сонсоод үнэхээр гайхширч билээ. ( Маргарет Фитлер Мерфи хэмээх бүсгүйг Хэппи гэж нэрлэдэг байсан бөгөөд Нельсон Рокфеллерын нууц амраг нь байсан ч хожим нь хоёр дахь эхнэр нь болсон ) Хамгийн дотны хүмүүс нь амьдралынх нь чухал асуудлыг хамгийн сүүлд нь сонсдог, мэддэг юм билээ.
18. Өөрийн гэсэн хоббитой бай
Сурагч байхдаа би байгалийн түүхийн дугуйланд суралцсан юм. Тэр цагаас л цох гэдэг амьтныг судалж, дурлах болсон доо. Би хаана ч явсан тагтай шил халаасандаа хийж явдаг байлаа. Цох цуглуулах тун амархан. Тэдэнд ямар нэгэн хүч байгаа мэт санаддаг.
19. Сайн багш ол
Дунд сургуулийн зургадугаар ангид өнгөрсөн зууны түүхийн хичээл заадаг байсан Элмин Лаз багшийн ачаар би бүхий л амьдралын турш энэ шинжлэх ухааныг сонирхож байгаа юм шүү.
20. Эсрэг тэсрэг гэдэг өөр хоорондоо татагдаж байдаг зүйл.
Эхнэр бид хоёрт хамтдаа байх үнэхээр сайхан санагддаг ч бид чинь тун хачин өөр өөр сонирхолтой хүмүүс. Энэ нь биднийг эсрэг тэсрэг цэнэг шиг байлгадаг ч өөр хоорондоо улам татагдах шалтгаан болдог байх. Би энэ бол бидний урт удаан хамтын амьдралын түлхүүр гэж боддог.
21. Дундаж л амьдар
Та өөртөө итгэж авсан боломжит зээл цаашдаа өөрийгөө хөгжүүлэх боломж, томоохон зүйлд тэмүүлэх тэмүүлэл болдог
22. Адал явдалд дурла
Миний ах Принстонд амьдарч байхдаа ер бусын бартаат амьдралтай залууст өрөөгөө түрээсэлж хамт амьдардаг байсан юм. Тэр амьдралд бүхнийг амталж үзэх хэрэгтэй гэж үүнийгээ цагаатгадаг байлаа. Сүүлд нь ах маань маш амжилттай хөрөнгө оруулагч болсон. Гэвч тэр хэзээ ч эрсдэлээс эмээдэггүй хэвээр үлдсэн шүү.
23. Гадагшаа яв
Миний эцэг эх хүүхдүүдээ эхлээд эх орноо сайн тань гэж үргэлж захьдаг байсан. Гэсэн ч бидний хувьд эх орноосоо дутахгүй таних ёстой зүйл маань Европын соёл, аж амьдрал байлаа.
24. Бүү харамс
Би өөвөөгөөсөө, ааваасаа хэзээ ч дуу алдан гасалж, харамсаж байхыг нь сонсч, мэдэрч байгаагүй юм билээ. Тэд “Стандарт Ойл” үр өгөөжөө өгнө гэдэгт л итгэдэг байлаа.
25. Урт удаан настай ямар нэгэн зүйлийг бий болго
Удирдагчийн аз жаргал бол эргэн тойрныхонд нь урт удаан хугацаанд үнэ цэнэтэй тэр л зүйлийг бий болгох гэж би боддог юм.