Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажлын цагаар олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглоно

Төрийн ДУМ төрийн албан хаагчид ажлын цагаар олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж буй тухай ОХУ-ын Мэдээллийн бодлогын хорооны орлогч дарга Вадим Деньгин албан ёсоор зарлалаа. Компьютерийн ард сууж байгаа төрийн албан хаагчид байнга олон нийтийн сүлжээнд холбогдож байна. Тэдний талаар дэмий цаг үрж, өөрийн үүрэг хариуцлагыг үл ухамсарлах, дотоод сүлжээний аюулгүй, саадгүй байдлыг түгжих зэрэг асуудал байнга гардаг тухай гомдол их ирдэг. Мэдээж олон нийтийн сүлжээг ашиглах нь төрийн албан хаагчид хүн амтайгаа харилцах нэг хэлбэр гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ олон нийтийн сүлжээ, тусгай хэрэглээний программын ихэнхийг гадаадын компаниуд боловсруулсан байдаг учраас төрийн албан хаагчид ихээр ашигласнаар мэдээллийн эрин зуунд улс орны эсрэг ашиглахад хүргэж болох юм” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Судлаачид энэ саналыг дэмжин хэрвээ хууль дүрэм журам нь батлагдчихвал дотоод байгууллагын сүлжээнээс олон нийтийн сүлжээг ангид байлгах, ажлын компьютерээс тусгаарлах боломж байгаа хэмээн онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан