Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буриадад зэвсэглэсэн 20 этгээд халдлага хийжээ

Буриадад галт зэвсэгтэй 20 этгээд хас чулууны агуулах руу халдаж, гал нээн нэг хүн нас барсан байна. Хас чулууны “Бөхөн” дэлгүүрийн хамгаалагч зэвсэглэсэн этгээдүүдтэй буудалцах үеэр  Орлик тосгоны нэгэн ажилгүй эр суманд өртөн нас баржээ. Харамсалтай нь халдлага үйлдэгчид хэргийн газраас зугтаж, цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа юм байна.  Буриадад ОХУ-ын хас чулууны нөөцийн 90 хувь нь байдаг. Энэхүү чулууны байгаль дээрх хамгийн цэвэр сорт болох цагаан хас хамгийн ихээр бий гэдэг нь тогтоогдсон. Жил бүр Буриад нь 270 тонн хас чулууг олборлодог. Олон улсын зах зээл дээр хас нийлүүлэгч гурван томоохон улсын нэг бөгөөд Хятад руу эндээс хууль бус наймаа хийх нь элбэг байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан