1945 оны 8-р сарын 6-нд Японы Хирошимад АНУ-ын цөмийн бөмбөг хаясан юм.
Тус хотын Энх тайвны дурсгалын паркад хүмүүс, тэдний дотор хохирогчдын ар гэрийнхэн болон бөмбөгдөлтөөс амьд үлдэгсэд цуглан гашуун дурсамжаа эргэн санаж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэж байна.
Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 81 настай өвгөн, “Тэр өдөр ямар аймшигтай хэрэг болсныг үгээр хэлж чадахгүй байна” гэж хэлээд, “Хаа сайгүй хүмүүсийн цогцос байсан” гэж ярив.
Газартай тэгшлэгдсэн байсан Хирошима 70 жилийн дотор ингэж сэргэж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж чадсан нь намайг гайхшруулж байна гэж өөр нэгэн эмэгтэй ярилаа.
Мөн 12 настай охин гэр бүлийнхэнтэйгээ хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр тус хотод очжээ. Тэрбээр, “Дайн хүсэх зүйл биш гэдгийг хүн бүрт хэлэхийг хүсч байна” гэжээ.