Америкийн санхүү, эдийн засгийн тэргүүлэх сэтгүүл “Forbes” энэ сарын 4-нд дэлхийн хамгийн ашиг орлоготой жүжигчдийн шинэ жагсаалтыг олон нийтэд танилцуулав. Энэ жагсаалтыг бага Роберт Дауни тэргүүлжээ. Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг болоод байгаа Дауни 2014 оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртэл 80 сая ам.долларын орлого олсон байна.,
Дэлгэцэнд шилжсэн “Өшөө авагчид : Альтроны зуун” киноны орлого түүнд хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Хятадын жүжигчин, зодооны урлагийн мастер Жеки Чан 50 сая ам.долларын орлогоор, гуравт Вин Дизель 47 сая ам.долларын орлогоор жагсав. Түүний хувьд орлогынхоо ихэнхийг “Хурд” киноноос бүрдүүлжээ. Орлогоороо тэргүүлэх 10 жүжигчнээр Брэдли Купер, Адам Сэндлер, Том Круз, Марк Уолберг нар жагсав. Өнгөрсөн жил Холливудын жүжигчдийг орлогоороо Леонардо Ди Каприо тэргүүлж байсан юм.
Мөн гадаадын жүжигчдээс ч хамгийн ашиг орлоготойг нь тодруулсан байна. Гэхдээ энэ удаад Америкийн кинонд тоглодоггүй жүжигчдийг орлогоор нь жагсаажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь дандаа Холливудад ажилладаг гадаадын жүжигчид жагсаалтыг тэргүүлж байсан аж. Энэ удаад топ 10 жүжигчдийг тодруулахад тэдний 3 нь болливудаас тодорчээ. Амитабх Баччан долдугаар байрт орсон ч Салман Хан, Акшай Кумар нар эхний аравт жагслаа.