Б.САРАНЧИМЭГ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар нар “Олимпийн хөгжлийг дэмжих сан” ТТБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2016 оны Бразилийн олимп эхлэхэд нэг жил үлдсэнтэй холбогдуулан өвөл, зуны олимп, паралимпийн наадам, болон залуучуудын олимпийн наадамд оролцохоор Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэгдэж байгаа билээ. Эдгээр тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд тусалж санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор “Олимпийн хөгжлийг дэмжих сан” ТББ байгуулагдсан. Тус сангаас шат дараатай олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэлээ.
Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, ЭМСЯ-ны дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа БТСХТөвийн захирал П.Бат-Эрдэнэ, “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав, Удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу Мегават” ХХК-ын ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Гүйцэтгэх захирал Р.Манлай нар оролцлоо. Дамшрамд сонирхуулахад, ирэх онд Бразилын Рио деЖанейро хотноо болох зуны олимпийн XXXI наадам спортын 28 төрлөөр зохиогдох юм байна.