Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн бүртгэл 25-нд эхэлнэ

Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байна. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой аж.

Харин бүртгэлийг наймдугаар сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ.

Бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх шаардагдах юм. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авна.

Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Үүн дээр НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа гэдгийг Нийслэлийн боловсролын газраас онцлож байна. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан