Дэлхийн Тусгай олимп долдугаар сарын 25-наас энэ сарын 03-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд манай баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, хоёр тусгай байр хүртсэн амжилт гаргажээ.
Энэ удаагийн олимпод 170 гаруй орны 7000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчид ширээний теннис, жүдо, хөнгөн атлетик, бөөрөнцөг гэсэн 4 төрлөөр 14 тамирчин, 4 дасгалжуулагч багш оролцсон юм.
Манай тамирчид маргааш 11.25 минутад Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана.
Дашрамд дурдахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг юм.