“Даншиг наадам -Хүрээ цам-2015” -ын эхний өдөр буюу энэ сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдана.
Үүнтэй холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.
Мөн Хүй долоон худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдөлнө.