Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асан тэрбумтан тэргүүн нь болохыг хүсч байна

Өмнөд Солонгосын тэрбумтан Чон Мон Жун Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ мэдэгдлээ.

ФИФА-гийн дэд ерөнхийлөгч асан, авто машин үйлдвэрлэгч  “Hyundai” группын томоохон хувьцаа эзэмшигч Чон Мон Жун ФИФА-гийн одоогийн тэргүүн Сепп Блаттерын халааг авахыг хүсч байна.

 “Хэрвээ би ФИФА-гийн тэргүүнээр сонгогдвол энэ байгууллагад өөрчлөлт хийхийн төлөө ажиллана” гэж Чон хэллээ.

Америкийн “Форбс” сэтгүүлийн мэдэгдсэнээр, Чон нь 1.2 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрбээр 2010 онд ФИФА-гийн дэд ерөнхийлөгчийн суудлаас бууж байжээ.

 ФИФА-гийн нөлөө бүхий албан тушаалтнууд авлигатай холбоотой дуулиан шуугианд өртсөнтэй холбоотойгоор Блаттер огцрох болсноо зарласан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан