Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ФРАНЦААС ЭРТНИЙ ХҮНИЙ ШҮД ОЛДЖЭЭ
Францын өмнөд нутгийн Таутавель гэдэг газраас тус улсын 16 настай сайн дурын археологич Камилле 560 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний шүд олжээ.
Камилле өөр нэгэн сайн дурын археологичийн хамт Францын алдартай судалгааны Таутавель гэдэг газарт малталт хийж, уг шүдийг олсон гэж археологич Амели мэдэгдсэн байна. Энэ олдвор нь Европын хувьд том хэмжээний олдвор юм. Учир нь Европт энэ үеийн олдвор маш ховор байдаг гэж тэрбээр мэдэгдэв.
Уг шүд нь насанд хүрсэн эрэгтэй эсвэл эмэгтэй хүний үүдэн шүд бөгөөд 550-580 мянган жилийн өмнөх газрын хөрсний давхаргаас олдсон байна.
Уг олдвор нь өмнө нь олдсон Таутавелийн хүний цогцсоос 100 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамрагдаж байгаа юм гэж Амели мэдэгджээ. Таутавелийн уг цогцос тус газарт 450 мянган жилийн өмнө амьдарч байсан хүнийх байсан юм.
Таутавелийн тосгоны ойролцоох Арого агуунаас уг шүдийг олсон байна. Тус агуу нь Перпиньян хотоос баруун хойш зүгт 35 км-н зайд оршдог бөгөөд тус газар нутаг нь Европын хамгийн том, алдартай хайгуулын газарт билээ. Сүүлийн 50 жилийн дотор энэ газарт сайн дурын хэдэн мянган археологич хайгуул хийсэн байна.
0 Сэтгэгдэл