Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хьюстоны охин 22 настайдаа нас барлаа

Америкийн алдарт дуучин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун 22 настайдаа нас барлаа.

Дуучны охин өнгөрсөн амралтын өдөр нас барсан байна. Брауныг амьсгал хураахад гэр бүлийнхэн нь дэргэд нь байж, “бурхны гарт хүлээлгэн өгсөн” гэж түүний ойр дотны хүн мэдэгджээ. Брауныг энэ оны нэгдүгээр сарын 31-нд угаалгын өрөөнийхөө ваннанд ухаангүй байхад нь олж, эмнэлэгт хүргэж байсан билээ. Тэр цагаас хойш тэрбээр дахин ухаан ороогүй. Браун нь Хьюстон болон R&B дуучин Бобби Брауны ганц охин байсан юм. Хьюстон 2012 онд нас барсан. Түүний цогцос Лос-Анжелес хотын нэгэн зочид буудлын ванны өрөөнөөс олдож байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан