Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Америк саятан дүрвэгсдэд зориулсан улс байгуулах санал гаргалаа
Америкийн саятан, еврей гаралтай Жейсон Бузи дэлхийн улс орнуудаас дүрвэж яваа хүмүүст зориулж тусгай улс байгуулах санал гаргалаа. Тэрээр өөрийн “Дүрвэгч үндэстэн” гэдэг төсөлдөө манай гаригийн улс орнуудын ашиглахгүй байгаа газар нутгийг юм уу, далай дахь эзэнгүй арлыг дүрвэгсдэд зориулсан улс болгож болох юм гэсэн санал дэвшүүлжээ.
Индонези ч юм уу, Доминизан шиг газар нутгаа худалдах саналтай улс орны газар нутгаас худалдаж авч болох юм, ингэвэл дэлхийн улс орнуудаас дүрвэж яваа 59,5 сая дүрвэгсэд өөрийн гэсэн улс, гэр оронтой болох боломж бүрдэнэ гэж тэр найдаж байна.
Ийм бэлээхэн түүх, туршлага бол сүүлийн зуун жилд Израиль байна гэж саятан эр хэлжээ. “Израиль бол ердөө л еврейн дүрвэгсдэд зориулан бий болсон улс” гэж Бузи хэлсэн байна.
Тэр бас өнөөдөр дэлхий даяар өөрийн улс орондоо амьдрах аргагүй болж хүний нутаг, гүний хошуу дамжин яваа дүрвэгсдийн асуудлыг шийдэх ганц арга бол энэ гэж тэмдэглэжээ.
Энэ шинэ төслөө хэрэгжүүлэхээр шинэ сайт нээхэд зориулан саятан өөрөө 15 мянган доллар зарцуулсан байна.
Ёстой онц санаа байна даа. Тэгэхгүй бол хөгжингүй орнууд, тухайлбал баруун Европ дууслаа ш дээ.

0 Сэтгэгдэл
2015.07.31