Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лордуудын танхимын дэд дарга, биеэ үнэлэгчээс болж огцорлоо


Мөнгөн дэвсгэртээр  хийсэн соруулаар  кокаин үнэрлэж байгаа дүрс бичлэгийг нь The Sun сонин олон нийтэд дэлгэснээс  болж Британийн улстөрч, Жон Сьюэлл өнгөрсөн ням гарагт Лордуудын танхимын дэд даргын албан тушаалаасаа огцорсон байна. Дүрс бичлэг дээр 69 настай улстөрч бас биеэ үнэлэгч хоёр бүсгүйтэй хамт байгаа нь харагджээ.
Бас нэг зураг дээр нь тэрээр бүсгүйн цээжин дээрээс цагаан нунтаг үнэрлэж байгаа нь гарсан байж.

Цагдаагийнхан гэр бүлтэй, улстөрчийн энэ явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Лордын танхимын дэд дарга өөрөө энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
The Sun энэ тухайд Сьюэлл зөвхөн өөрийгөө төдийгүй, парламент, хууль тогтоох байгууллага хуралддаг Вестминстерийн ордонг гутаалаа хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
манай энэ хэдийг ингээд зарлаад өгдөг болоосой
Хамгийн их уншсан