Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Британийн хамгийн тарган шимэгчид” 14 дэх хүүхдээ хүлээж байна


“Ажиллахын тулд, таргалах нь” гэдэг баримтат кино гарсны дараа Стив болон Мишель Бир хоёрыг “Их Британийн хамгийн тарган шимэгчид” гэж хочлох болжээ. Английн Плимутэд амьдардаг эхнэр нөхөр хоёрын нийт жин саяхан 350 кг-д хүрсэн байна.
Тэр хоёр ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, зөвхөн нийгмийн халамжаар амьдардаг  болохоор хүмүүс ийн нэрлэсэн гэж Medikforum.ru сайтад бичжээ.
       
Стив, Мишель хоёрын үгээр бол тэд жингээсээ болоод ажилд орж чаддаггүй, үндсэндээ тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг гэнэ.  Гэхдээ нийгмийн халамжаар амьдардаг ч гэлээ тэр хоёр, татвар төлөгчдөөс авдаг мөнгө  3000 фунт стерлингээр хуримаа хийсэн гэнэ.
      
Стив, Мишель хоёр зөвхөн жингээрээ ч биш бас хүүхдийнхээ тоогоор нэрд гарсан хоёр. 43 настай эмэгтэй өмнөх нөхрөөсөө долоон хүүхэдтэй бол нөхөр нь зургаан хүүхэдтэй. Харин тэд гэрлэснээсээ хойш одоо 14 дэх хүүхдээ хүлээж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан