Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарны эрчим хүчээр цэнэглэсэн онгоц шөнө ч ниснэ

Нарны эрчим хүчээр цэнэглэсэн онгоц Испаниас хөөрч, Морокко хүртэл 19 нисээд амжилттай газарджээ. “Solar Impulse” нэртэй уг онгоц дөрвөн цахилгаан мотортой, нарын энерги хуримтлуулах 10 мянган жижиг эстэй юм.  Эйрбус А-340 шиг хэмжээтэй боловч ердөө гэр бүлийн дундаж машин шиг хүндийн жинтэй энэ онгоц Испаниас Морокко хүртэл 2500 киломтер замыг туулснаар нарны эрчим хүчээр цэнэглэсэн онгоц өдөр, шөнийн аль ч цагт нисэх боломжтой гэдгийг баталж байгаа юм.  
“Solar Impulse” хэмээх энэ төслийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2010 оны долдугаар сард анхны нислэгээ үйлдэж, зогсолтгүй 26 цаг ниссэн юм. Нарны энергиэр ажилладаг “Solar Impulse” онгоцны илүү дэвшилтэт хувилбарыг 2014 он гэхэд бүтээхээр төсөл хэрэгжүүлэгчид нь ажиллаж байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан