Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакеруудыг санхүүжүүлж байна гэж Оросыг буруутгав



Засгийн газрын байгууллагуудын компьютерийн сүлжээнд нэвтэрч, төрийн болон арилжааны нууц материалуудыг хулгайлдаг хакеруудыг Орос, Хятад, БНАСАУ, Иран улсууд санхүүжүүлж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байгаа Хилари Клинтон буруутгасан байна.

Тэрээр “Энэ бол зөвхөн хятад биш. Орос, Иран, БНАСАУ-ын засгийн газрууд хакеруудыг шууд болон  дам аргаар санхүүжүүлж байгааг бид мэдэж байгаа” гээд кибер халдлагын томоохон террорист байгууллагууд цаашид ч ийм үйлдэл хийх байх гэж сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлснийг рейтер агентлаг дамжуулжээ.
Тавдугаар сард АНУ-ын холбооны татварын газрын дотоод орлогын алба Оросын зүгээс кибер  халдлагад өртөж 104 мянга орчим хүний мэдээлэл алдсаныг CNN  мэдээлж байсан юм.

Үүний өмнө дөрөвдүгээр сард ч оросын хакерууд  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн  электрон шууданд нэвтэрч Цагаан ордны ажилтнуудын харилцсан бичвэрүүдийг авсан тохиолдол илэрч байжээ.

0 Сэтгэгдэл
энэ муу өмхий америк ***** оросыг буруутгадаг хэн бэ.Доодох нь загатнасан өгөр жингэр Путинд хүчиндүүлэхийг хүсдэг бололтой.
Хамгийн их уншсан