Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын жүдочид тэргүүлэв

Жилээс жилд нэр хүнд нь өссөөр байгаа “Чингис хаан “Гранпри жүдо бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 35 орны эрэгтэй 102, эмэгтэй 99 жүдоч хүч үзэн аваргуудаа тодруулав.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог тус тэмцээнд манай улс зохион байгуулагчийн давуу эрхийн дагуу 28 тамирчнаа сойн, эрэгтэй 60,66,90 кг-ийн жинд эмэгтэй 57,63 кг-ийн жинд алтан медаль хүртэж, гурван мөнгө, 10 хүрэл медальтайгаар  багийн дүнгээр тэргүүлэв.
Японы баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар удаалсан бол гуравдугаарт БНХАУ-ын баг тамирчид  хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан