Олон улсын хүүхдийн континентал кап тэмцээнд оролцож байгаа Монголын өсвөрийн эрэгтэй баг тамирчид анхны хожлоо авлаа.
АНУ-ын Клевленд хотноо Cleveland Cavaliers багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэ тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид гурав дахь жилдээ оролцож байна. Өсвөрийн эрэгтэй шигшээ баг хоёр дахь тоглолтоо баасан гарагт хийж 55-28 харьцаагаар эхний хожлоо авч чадлаа. Харин тэд эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга багтай хийж хожигдлоо хүлээгээд байсан юм.
Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг Кени улсын 1 болон 2 шигшээ багуудтай дараалан тоглож илт давуу хожлыг аваад байна. Кенийн эмэгтэй өсвөрийн багийг эхний тоглолтондоо 41:20 харьцаагаар буулган авсан бол 2 дахь тоглолтонд 66:53-аар хожжээ. Эмэгтэй өсвөрийн шигшээ баг хэсгийн дараагийн тоглолтоо өнөөдөр талбайн эзэд болох Ohio Мужийн Air Attack багтай хийнэ.