Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнц дээрх ер бусын хүмүүс

Хүн гэдэг амьтан байгалиас ер бусын авьяастай бас бие махбодитой заяах тохиолдол цөөнгүй. Үүнийг нь ямар ч эрдэмтэн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байх явдал өнөөдөр ч байна.

Жасприт Сингх Калра

Түүнийг эх оронд нь резинэн хүү хэмээдэг. Түүний бие махбодь ер бусын уян хатан. Толгойгоо 180 градус эргүүлнэ, мөн өөрийн гар хөлийг дуртай зүг рүүгээ мушгина.  15 настай хүү үнэхээр резинин биетэй юу эсвэл хэрхэн энэ чадварыг өөртөө бий болгов гэдгийг тайлбарлах аргагүй байгаа гэдэг.





Франциско Доминго Жоакима

Энэ залуу эр гайхалтай том амтай бас сунадаг арьстай. Гиннесийн номонд түүнийг хамгийн том амтай эр хэмээн бүртгэсэн байдаг.

Энгийн хүмүүсийн хувьд хэзээ ч лаазтай кола ундааг амандаа багтааж чадахгүй. Гэтэл түүний ам ойролцоогоор 16,99 см сунадаг бөгөөд бүтэн лааз колаг амандаа түвэггүй юутай хээтэй нь багтаачихна.


Жан Руифанг

Хятадын иргэн энэ эмгэн духан дээрээ овойх хатуу зүйлийг хэдэн жилийг турш ажиглаж байсан ч ийм том эвэр болно чинээ санаагүй гэнэ.

 Хэдийгээр өөрт нь төдийлэн зовиургүй гэж байгаа ч гаднаас нь харвал чөтгөрийн эвэр гэмээр ийм зүйлтэй олон жил амьдарна гэдэг амаргүй л даваа.


Жино Мартино

Америкийн гал сөнөөгч, жүжигчин энэ эр толгой руугаа элдэв хатуу зүйлээр цохиж олон нийтэд үзүүлдгээрээ алдартай. Хадаас, бейсболын цохиур, бетон блок гээд л түүний толгой юуг ч тахийлгаж, мурийлгаж, хугалж, хагалах чадвартай. Бүүр таван метрийн өндрөөс унасан боулингийн бөмбөг ч түүний толгойг гэмтээж чадаагүй. Эмч нарын хэлснээр тэрээр байгалиас заяасан ер бусын хатуу гавлын ястай юм байна.



Тим Кридланд

“Өөрийгөө эрүүдэн шүүгч” гэгддэг энэ эр хэдэн арван жилийн турш бүх дэлхийгээр явж өвдөлтийг тэвчдэг ер бусын авьяасаа олон нийтэд үзүүлж буй юм.

Тэр илд гал залгиж, хадаасаар өөрийгөө цоо хатгана. Гэхдээ энэ бол түүний хувьд амь насанд нь эрсдэлтэй үзүүлбэр гэхээсээ илүү түүний энгийн аижл шиг болчихсон үзүүлбэрүүд.  Гиннесийн дээд амжилтын номонд ч энэ авьяасаа бүртгүүлээд амжжээ.

Вим Хоф

Голланд эр  маш хүйтнийг тэвчиж чаддаг.  Тэрээр дээгүүрээ нүцгэн цасан дундуур хэдэн арван км гүйж чаддаг. Мөн мөстэй усанд 1 цаг 52 минут тэсвэртэй сууж чадсан гэдэг амжилтаар дэлхийн дээд амжилтын номонд орсон байдаг. Мөн тэрээр Килиманджаро уулнаа богино өмдтэй гарсан анхны хүн. Түүнийг мөсөн хүн хэмээн нэрлэдэг.

 Тэрээр энэ их хүйтнийг бясалгалын ачаар огт мэдэрдэггүй хэмээн ярьдаг. Судлаачид түүнийг мэдрэлийн эсүүдээ маш чадварлаг удирдаж чаддаг хэмээн тайлбарладаг.


Чан Ван Хэй

Вьетнам өвгөн Чан 6,8 метр урт үстэй. Гэхдээ тэрээр хэзээ ч энэ тухайгаа Гиннест мэдээлж байсангүй. Өмнөд Вьетнамын оршин суугч тариачин эр 25 наснаасаа л үсээ ургуулсан байна. Учир нь тэрээр үсээ засуулах бүртээ хүндээр өвчилж байсан болохоор үсээ огтоос засуулахгүй байх шийдвэр гаргаж, тэр өдрөөсөө эхлэн ургуулжээ.

Үсээ тайрахаа больсноос хойш эмч дээр ч очоогүй бөгөөд яг нл зузаан олс толгойдоо угласан мэт харагдах болсон гэнэ.


Садху Амар Бхарати

Тэрээр баруун гараа бараг 40 жил ашиглаагүй учраас хатаж, хорчийжээ. Бурханд үнэнчийн илэрхийлэл болгон тэрээр баруун гараа толгой дээрээ өргөн явах болсон байна. 1970 онд тэрээр бусдын л адил ажиллаж амьдарч, гэр бүлээ тэжээж байна. Гэвч нэгэн өдөр  л тэрээр өөрийгөө гэр бүлдээ биш бурханд зориулагдсан хүн гэж итгэх болсон байна.
 
 Ингээд Бурхадын заасан замаар явж өөрийнхөө баруун гарыг ээш өргөн 40 жилийн турш буулгахгүй байх андгай өөртөө өгчээ.  Тэрээр зөвхөн бурханд үнэнчээ ихлэрхийлээд зогсохгүй газрын төлөөх дайныг ч баруун гараа өргөж эсэргүүцэж байгаа гэнэ.



Мехмет Озюрек

Турк эрийг Гиннест хамгийн том хамартай хүн хэмээн бүртгэжээ. Түүний хамар духнаасаа үзүүр хүртлээ 8,8 см урттай. Эмч нар түүний хамрын урт нь байгалиас заяасан зүйл гэхээс илүүтэйгээр нэг төрлийн арьсны ховор өвчин гэнэ. Учир нь түүний хамар аажим аажмаар уртассаар байдаг аж.

 
Масутацу Ояма

Каратэгийн алдарт мастер түүнийг байлдааны урлагийн тэргүүлэх төлөөлөгч гэдэг. “Нэг цохилт нэг үхэл” хэмээн түүний цохилтын хүчийг тодорхойлдог. Түүний цохилтыг өрсөлдөгч нь хааж чадсан ч тэр хаалтын цаадах олон олон эд зүйлс нь цохилтын хүчийг мэдэрдэг гэнэ.
 
Тэрээр алганыхаа цохилтоор 3-4 давхар тоосго, 17 давхар заамал хавтанг түвэггүй хугалдаг. Гайхалтай нь тэрээр тавь гаруй бухтай тулалдаж байсан бөгөөд гурван бухыг нүцгэн гараараа үхтэл нь цохиж унагаж байсан бол 49 бухны эврийг хугалжээ.

Тэр мөн бар, арслантай тулалдахыг хүсч байсан ч түүнийг амьтантай хэрцгий харьцахыг зөвшөөрөхгүй хэмээн хориглосон байна. Сүүлд нь тэрээр өөрийн хүчийг мэдрэхийн тулд амьтдыг алах нь буруу гэдгийг маш сайн ухамсарласан хэмээн ярьсан байдаг.

Мишель Лотито

“Бүхнийг идэгч” нэртэй энэ эр 1959-1997 оны хооронд амьдрахдаа 10 гаруй тонн төмөр иджээ.  Долоон зурагт, 18 унадаг дугуй, 15 тэргэнцэр, за тэгээд Эйфелийн цамхагийн булангаас ч идэж үзсэн гэнэ.

 Шинжлэх ухаанд түүний энэ ер бусын чадварыг хүнсний бус зүйлсээр цангах буюу – “Пикацизм” хэмээх нэгэн төрлийн эмгэг гэж үздэг. Лотито нь ходоодны асар зузаан ханатай байсан учраас тэрээр бага зэрэг ургамлын тос болоод ус уугаад л идсэн металлаа шингээчихдэг байсан гэнэ.

 
Жилл Прайс

Энэ бүсгүй 12 наснаасаа хойш бүх л үйл явдлыг өдөр цаг минуттай нь санадаг. Тэр бүүр зурагтын нэвтрүүлгийг хүртэл санадаг гэнэ. Түүнд он сар өдрийг л хэлэхэд бүх л үйл явдал, зурагтын мэдээ за тэгээд хүссэн мэдээллийг чинь хэлээд өгдөг гэнэ. Яг л компьютерийн санах ой шиг.

Хэдийгээр олон хүн түүний супер ой тогтоолтонд атаархдаг ч өөрийнхөө амьдралыг олон дурсамжийг огт мартахгүй хадгалан гэдэг түүний хувьд амаргүй гэнэ.  Учир нь хүний амьдралд мартахыг хүсдэг зүйл бишгүй л тохиолддог. Эмч нар өнөөдрийг хүртэл түүний энэ эмгэгийг анагаах эм олоогүй л байна.

 
Алекс Ленкей

Англи эр Алекс Ленкей 16 наснаасаа хойш өөрөө өөрийгөө мэдээ алдуулчихдаг болжээ. Тэрээр мэс заслын үед ч энэ чадвараа ашигладаг байна.  83 минутын турш үргэлжилсэн илүү ургацаг с авах хагалгааны үеэр тэрээр огт мэдээ алдуулах тариа хийлгээгүй гэнэ. Түүний ярьснаар хагалгааны үеэр эмч нарын яриа,  яс тайрах дууг нэг бүрчлэн сонсч байсан ч ямар ч өвчин мэдрээгүй байна.

 
Йосиро Накамацу

Түүний Японы галзуу эрдэмтэн хэмээн нэрлэдэг.  Тэрээр түүхэнд тэмдэглэндэн үлдсэн таван томоохон нээлтийн эзэн. Америкийн IBM компани флоп диск үйлдвэрлэхээс 20 жилийн өмнө тэрээр энэ нээлтийг хийчихсэн байсан ч гэдэг. Өнөөдөр түүний бүтээсэн бүтээл 3,3 мянган гэсэн тоонд хүрчээ.
 
Тэрээр сэтгэл зүрхний хүч нь түүнийг зохион бүтээх их үйлсэд хөтөлдөг гэж итгэдэг бөгөөд мөн үүний тулд эрүүл байж их сурах хэрэгтэй гэдэг. Тэрээр техникийн ухааны эрдэмтэн зохион бүтээгч төдийгүй хүмүүнлэгийн үйлстэн юм.


Джонатан Ли Ричес

Тэрээр Кентуккигийн холбооны шоронд цахилгаан хэрэгслийн залилангийн хэргээр ял эдэлж явсан нэгэн боловч АНУ-ын дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ Гиннесийн номонд бүртгүүлсэн байна.  
 
2006 оны эхээр тэр анх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд сүүлийн долоон жилийн хугацаанд 2500 гаруй нэхэмжлэл гаргасан байна. Жонатон өөртөө үнэнч байж, нийгмийн хэтэрхий өндөр идэвхтэй байдлаараа Гиннесийн номонд бүртгүүлсэн байна. 2012 онд тэрээр рэпер Канье Уэст жүжигчин Ким Кардашьян нарын алан хядах үйл ажиллагаа явуулж болзошгүй сэжигтэй байна гэсэн үндэслэлээр дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэнэ.


Аму Хаджи

60 жилийн турш өөртөө ганц ч дусал ус хүргээгүй гэдгээрээ Иран эр Гиннесийн амжилтыг тогтоожээ. 

Тэрээр шавар амбаарт амьдарч, гудамжнаас олсон зүйлээр л хооллож 60 жил амьдрахдаа уснаас айдаг ер бусын эмгэгтэй болжээ. Сэтгэлзүйн энэ эмгэг нь түүнийг эрүүл ахуйн наад захын дадал зуршлаас татгалзахад хүргэсэн хэмээн эмч нар үздэг.  Тэрээр өөрийгөө усанд гараа дүрвэл л өвчилнө гэдэгт итгэдэг байна.


Джейк Шелленсчлягер

14 настай Жейк хүү өөрийн үеийнхнээс булчинлаг биеэрээ эрс ялгардаг.
 
Тэрээр сүүлийн хоёр жилд пуэрлифтингээр мэргэжлийн тамирчин шиг хичээллэх болсон гэнэ. Тэрээр өөрийн үндсэн жингээс хоёр дахин хүн туухай өргөдөг.  Өөрийн хүрсэн амжилтыг цаашид ахиулахын тулд хүү өдөр бүр хэдэн цагийн спорт зааланд өнгөрүүлнэ.  Хүүгийн хувийн рекорт нь 136 кг шахдаг.  Энэ нь тухайн хүүгийн насанд ахадсан амжилт гэнэ. 



Лив Тоу Лин

70 настай  энэ малайз өвгөн төмөр зүйлсийг соронзон мэт биедээ татдаг ер бусын чадвартай. Хачирхалтай нь түүний энэ чадвар хүүхдүүдэд нь төдийгүй ач нарт нь уламжлагджээ. Тэрээр автомашиныг хүртэл өөртөө татдаг. Одоогоор эрдэмтэд хийгээд эмч нар үүнийг тайлбарлаж чадаагүй байгаа юм. 

0 Сэтгэгдэл
***** гайх
tomor yum oortooo tatdag hun amgiin ayultai yum bna daa
Хамгийн их уншсан