Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүний магнайд хэн гарах вэ

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ энэ цагийн хоёр дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хоёулаа зодоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн өдрөөс эхлэн зүүний магнайд хэн нь гарах вэ гэдгээр нийгэмд маргаан үүсгээд байна. Үндэсний бөхийн холбооноос энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж, Баяр наадмыг зохион байгуулах хороонд албан ёсны шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавиад байсан юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. “Долдугаар сарын 4-нийг хүртэл улсын баяр  наадамд барилдах бөхчүүдийг бүртгэх бөгөөд бүртгэл дуусмагц Монголын үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХХАА-н дэд сайд Б.Батзориг хэлэв.
Хэдийгээр улсын баяр наадамд А.Сүхбат аварга эхэлж түрүүлж арслан аварга цол авсан ч амжилтаараа Г.Өсөхбаяр аварга илүү үзүүлэлттэй. Тиймээс хэрвээ хоёр аваргаас дээш цолтой бөх барилдахгүй бол хуулийн дагуу Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд гарах нь.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан