Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд тэтгэлгээ гардлаа


Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд болж шилдэг 34 оюутан Ерөнхий сайдаас тэтгэлгээ гардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ төрийн өмчийн их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнээр дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулах, сайжруулах, удирдлага, багшлах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэх, зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх зэрэг нааштай үр дагавар ажиглагдаж эхэллээ гэлээ.

Дээд боловсролын шинэчлэл, чанартай холбоотойгоор гадаад орны хөрөнгө хүчийг татан оролцуулах, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 1000 инженерийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, дэлхийн топ их сургуулиудын бакалаврын түвшний сургалтад шилдэг оюутнуудаа хамруулах, их сургуулийн эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын амжилттай холбон олгох гэх мэт олон бодлого, шийдвэрүүдийг гарган Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн нь цоо шинэ арга хэмжээ болж байна гэж Ерөнхий сайд хэлээд Монгол орны ирээдүй залуучууд та бүхний гарт байгаа гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан