2012 оны сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэг нэр дэвшиж байсан гурван залуугийн нэг нь “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл байв. Монголын хүнсний манлай үйлдвэрүүдийн нэгийг толгойлж буй энэ эр тухайн үед улстөрд хөл тавьчих санаатай, сурталчилгаагаа хэрхэн хийх ухаанаа нэг л олохгүй мунгинаж яваа болов уу гэмээр автобусны буудал сургуулийн хашаанд гээд өөрийгөө таниулах гэж бүхий л чадлаараа Сонгинохайрхан дүүргийг хэдэн сар тойрсон юмдаг.
Гэвч түүнийг улстөрийн хүн гэхээс илүү хүнс үйлдвэрлэгч гэдгээр нь л хүлээж авч байлаа. Тухайн үед төдийлэн нээлттэй биш болов уу гэмээр бүрэгдүү эр олонд өөрийгөө таниулах гэж их л зүтгэсэн. Тэгвэл өнөөдөр түүний фейсбүүкээр зочилбол дөрвөн жилийн өмнөх С.Түмэнгэрэлээс тэс өөр төрх харж болох нь. Олон нийтийн ажилд идэвхтэй бас өөрийгөө илэрхийлэх дуртай, сельфичин, нийгмийн идэвхтэй, бас тун донжтой хувцасласан нас тогтсон С.Түмэнгэрэл болжээ.
Тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг гэдгээ бататган тансагхан аялж зугаалж буй зургаасаа гадна залуустай их дотно ажилладаг гэдгээ ч тодотгох аж. Мөн дэлхийд алдартай баячуудтай ч найз нөхөд гэжээ.
Ингээд түүний ертөнцийг сонирхоё.