Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Уранцэцэг дэлхийг бишрүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн жүдочдын чансааг шинэчлэн гаргаснаар манай тамирчин Дэлхийн аварга М.Уранцэцэг хамгийн өндөр олимпийн эрхийн оноо болох 3378 оноогоор дээд амжилт тогтоожээ.

Зургадугаар сарын 21-ны шинэчилсэн тус чансаагаар Монголын жүдочдоос Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар жиндээ төдийгүй эрхийн оноо авсан нийт жүдочдоос тэргүүн байр эзэлжээ. Эрэгтэй долоон жингийн хамгийн өндөр оноог Гүржийн жүдоч Автандили Циркишвили 3080 оноогоор тэргүүлсэн байна. Эмэгтэй долоон жингийн хамгийн өндөр буюу олимпийн эрхийн 3378 оноог М.Уранцэцэг цуглуулж чаджээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар 2290 оноогоор тэргүүлж байгаа бол Д.Амартүвшин 1573 оноогоор наймдугаарт, Г.Хэрлэн 946 оноогоор 16 дугаарт, 66 кг-д Д.Төмөрхүлэг 1732 оноотой гуравдугаарт, 73 кг-д С.Ням-Очир 1068 оноогоор 16 дугаарт, Х.Цагаанбаатар 1060 оноогоор 17 дугаарт 81 кг-д О.Ууганбаатар 836 оноогоор 20 дугаарт,  -100 кг-д Н.Түвшинбаяр 885 оноогоор 21 дүгээр байрт тус тус эрэмбэлэгджээ.

Эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг 3378 оноогоор нэгдүгээрт, Г.Отгонцэцэг 1044 оноогоор 13 дугаарт, 52 кг-д М.Бундмаа 849 оноогоор 18 дугаарт, 57 кг-д Д.Сумъяа 1856 оноотой гуравдугаарт, 63 кг-д Ц.Мөнхзаяа 988 оноогоор 10 дугаарт, 70 кг-д Ц.Наранжаргал 1317 оноогоор есдүгээр байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан