Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мисс Т.Батцэцэгийн ээж ”Алтан очир” хүртэв

Б.САРАНЧИМЭГ

Олон улсын олимпын өдрийг тохиолдуулан Монго­лын хөнгөн атлетикийн хол­боо, Монголын спорт сонир­хогч, мастеруудын хол­боо өчигдөр олон улсын мас­теруудын нээлттэй тэмцээнд орол­цоод ирсэн ахмад тамирч­даа хүлээн авч хүн­дэт­­гэл үзүүлэв. Энэ үеэр А.Ал­тан­цэцэгийг МҮОХ-ны "Алтан очир" одонгоор, Т.Цэрэндолгорыг МССМХ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнаж урамшуулсан юм. А.Алтанцэцэг нь Индоне­зийн Жакарта, Малайзын Куала-Лумпур хотод болсон зээ­рэнцэг, жад шидэлт, бөөрөн­цөг түлхэлтийн төр­лөөр гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Түүнийг “Мисс Монголиа 2014” наадмын үндэсний ялагчаар тодорсон мисс Т.Батцэцэгийн ээж гэдгийг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй билээ. Тэгвэл мисс бүсгүй маань өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Хайрт ээждээ баяр хүргэе. Олон улс, Ази, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж, хөдөлмөрлөснийг нь үнэлж "Олимпын алтан очир" одонгоор шагнасан байна” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан