Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дагвадорж аварга Японд ресторан нээхээр зэхжээ

А.ЦАГААН

Одоогоос зургаан жилийн өмнө Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн нэрээр нэрлэсэн ресторан нээлтээ хийж байсныг уншигчид маань мартаагүй байгаа болов уу.  “World Chanko Asashoryu” хэмээх нэртэй ресторан сүмогийн ордны эгц урд нь нээгдэж олныг шуугиулж монгол, япон хоолоор үйлчилгээ үзүүлж хүмүүсээс харамгүй талархал хүртсэн. Энэ нь “Дорж” нэртэй бялуу, “Луу” хэмээх салат зэрэг сонирхолтой нэртэй бүтээгдэхүүнээр үйлчилж байсантай холбоотой. Тэгвэл энэ удаад аварга маань өөрийн гэсэн ресторанаа Японд нээхээр болжээ. Японы Нагояад байрлалтай “Kinowa” нэртэй рестораных нь нээлт энэ сарын 29-нд болох юм билээ. Гэхдээ энэ рестораны онцлог нь бүх зүйл нь япон гэнэ. Хоолнуудынх нь багц үнэ нь 3000-4500 иений үнэтэй аж. Ямартай ч аварга маань рестораныхаа ажлыг төвхнүүлэхээр тус улсыг зорьсон байна. Харин монголчууд маань “Аваргаа Монголдоо их аваргын нэртэй Чанко набэ идмээр байна” хэмээн хүсэлтээ дайв.

0 Сэтгэгдэл
Давгадорж аваргын японд нээж байгаа рестораны хаягыг бичээд өгөөч.
Хамгийн их уншсан