Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хятад эдийн засгаараа 2050 он гэхэд АНУ-г гүйцэж түрүүлнэ
2050 он гэхэд Хятад эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх орон болж АНУ-г гүйцэж түрүүлэн нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдхүүнээрээ нэгдүгээрт орно гэж судалгааны Economist Intelligence Unit (EIU) төв дүгнэснийг The Economist сэтгүүл нийтэлжээ.
Өнөөдөр хятадын эдийн засаг 10,3 их наяд доллар байгаа бол энэ хугацаанд арав дахин өсч 105,9 их наяд доллар болно гэж EIU дүгнэсэн байна. Харин өнөөдөр 17,4 их наяд доллараар хэмжигдэж байгаа АНУ-ын эдийн засаг дөнгөж дөрөв дахин өсч 70,9 их наяд долларт хүрэх гэнэ.
2050 он гэхэд Мексик, Италийн эдийн засаг өссөөр дэлхийн хамгийн хүчирхэг 10 орны тооноос Орос, Италийг хасч өмнө нь орох юм байна.
Мексикийн эдийн засаг гэхэд л өнөөдөр байгаа 1,29 их наяд доллараас 9,83 их наяд болтлоо өсч дэлхийн улс орнуудаас наймд орох гэнэ. Мексикийн өмнө Хятад, АНУ, Энэтхэг, Индонези, Япон, Герман, Бразиль гэсэн долоон орно. Харин ес, аравдугаарт Их Британи, Франц орох нь. Энэтхэгийн эдийн засаг гэхэд л 2050 он хүртэл 31 дахин өсч гуравдугаар байрт орох юм байна.

0 Сэтгэгдэл
irgen
oros bolon busad n osohgui hevende bgd bh yum bizde
2015.06.26