Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн сайтыг хаажээ
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан сайтыг тус улсын Мэргэжлийн хяналтын алба хаахаар шийдвэрлэлээ гэж тус албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Вадим Ампелонский мэдэгджээ.
“Эдний ozpp.ru сайттай холбоотой шаардлага манайд Ерөнхий прокурорын газраас ирсэн. Холбооны хуулийн 398 дугаар зүйлийг үндэслэж, энэ шаардлагын дагуу бид сайтыг хаалаа. Ингэснээр энэ сайт ОХУ-ын нутаг дэвсгэрт нээгдэхгүй болж байгаа юм” гэж Ампелонский хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Ерөнхий прокурорын газраас Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэрэглэгчдийн байгууллага өөрийнхөө сайтад Крым рүү зорчих орос иргэд Украины эрх баригчдаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй, ингэхгүй бол Украин, НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-д тавьсан хоригоо чангатгана. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ч магадгүй гэсэн анхааруулга нийтэлсэн юм.
Бас Крым рүү зорчихдоо ганцхан Херсон муж дахь шалган нэвтрүүлэхээр гарах ёстой, крымын хойгоос үл хөлдөх хөрөнгө, үнэ цэнтэй зүйл худалдан авахгүй байх нь зүйтэй гэсэн нь Оросын эрх баригчдын таашаалд нийцээгүй учраас сайтыг нь хааж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл