Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кадыровын морийг Чехэд уралдуулахгүй


ОХУ-ын Чеченийн төрийн тэргүүн Рамзан Кадыровын морийг чехэд уралдуулахгүй, ингэхээр түүний морь түрүүлж орлого олох боломжгүй болж байна гэж Чехийн Сангийн яам мэдэгджээ.
Албаны мэдээнд “энэ арга хэмжээний орлогыг өмч хөрөнгө хамгаалах албан зориулалтаар ашиглах юм. Хэрэв орлого нь зарлагаасаа давбал үүнийг Чехийн нутагт царцаана” гэж тэмдэгэлэсэн байна.
Энэ хоригийг Чехэд хэдэн арван хурдан морь эзэмшдэг Кадыровт л зориулан гаргасан юм байна.

Зазу нэртэй  гүү нь 2014 оны наймдугаар сард германы Баде-Баден хотод түрүүлж 5,5 мянган евро “хожсон” ч Кадыровыг Европын нутагт өөрийн өмчнөөсөө ашиг хүртэх эрхгүй хэмээн хориг тавьснаар  шагналаа авч чадаагүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан