“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Хувийн хэвшлийн дунд сургуулиуд ч төлбөрөө нэмж байна
Их, дээд сургуулийн элсэлттэй зэрэгцээд шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдээ болон сурлагын чанарт нь ахиц гаргах гэсэн сурагч хүүхдээ сургалт сайтай хувийн сургуульд сургахаар эцэг эхчүүд эрэлд гардаг цаг. Мөн зургаан настнуудын нэгдүгээр ангийн бүртгэл өнгөрсөн сард хийгдсэн. Уг бүртгэлд нийслэлийн зургаан настнуудын 77.3 хувь нь л төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд бүртгүүлсэн. Тэгэхээр өнөө жил хувийн чанартай сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиуд эрэлттэй байх нь.
Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарч ажлын хэсэг томилогдон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хувьсах зардал, хүүхдийн тоонд хяналт тавих шалгалт явууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ болон НЗДТГ, дүүргүүдийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд багтан ажиллажээ. Тус шалгалтын дүнгээр нийслэлийн найман дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 99 төрийн бус өмчийн сургуулийн төлбөр, хүүхдийн тоонд хяналт шалгалт хийсэн байна.
Хамгийн өндөр төлбөртэй таван сургууль
Нийслэлийн боловсролын газраас хувийн сургуулиудын төлбөрийн талаар иргэд буруу мэдээлэлтэй байдаг талаар хэллээ. Энэ удаагийн шалгалтаар хамгийн өндөр төлбөртэй сургуулиар Хан-Уул дүүрэгт байрлах “British school of Ulaanbaatar” нэрлэгджээ. Тус сургуулийн бага ангийн төлбөр 13000, дунд ангийн төлбөр 16680, ахлах ангийн төлбөр 17920 ам.доллар аж. Үүний дараа “American school of Ulaanbaatar” орсон байна. Тус сургуулийн бага ангийн төлбөр 10 сая төгрөг, дунд 13 сая, ахлах 15.250.000 төгрөг бол “Орчлон” дунд сургуулийн бага ангийн төлбөр 11 сая, дунд 12 сая, ахлах нь 12 сая төгрөг аж. Тэдний араас “Улаанбаатар элит” сургууль бага ангийн 8.9 сая, дунд 10.5 сая, ахлах 11.9 сая төгрөгийн төлбөртэйгөөр удаалж байна. Харин айргийн тавд “Эрэл” сургууль багтлаа. Тус сургуулийн ахлах бага ангийн төлбөр 8550000 бол дунд ангийн төлбөр 8750000, харин бага ангийн төлбөр нь 8950000 төгрөг байна.
Эдгээр таван сургуулийн хувьд гадаадын олон улсын байгууллагуудаар магадлан итгэмжлүүлсэн татвар болон гадаад, дотоод багш нарын цалин зэрэгт сургалтын төлбөрийн санхүүжилтээ бардаг бол хүүхдүүдийн дүрэмт хувцасны үнийг сургалтын төлбөрт нь багтаасан байдаг аж. Харин сургалтын хувьд бүгд англи хэл дээр хичээлээ үзэхээс гадна сургалтын хөтөлбөр нь ч өөр өөрийн онцлогтой. “British school of Ulaanbaatar” сургууль Англи улсын сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг бол “American school of Ulaanbaatar” сургууль ч ялгаагүй АНУ-ын боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. “Орчлон” сургуулийн хувьд материаллаг бааз сайтайгаас гадна Кембриджийн хөтөлбөрөөр сургалтаа явуулахаас гадна айргийн тавд багтсан сургуулиудаас хамгийн олон сурагчтай. Тус сургуульд 1005 хүүхэд суралцдаг. Харин “Улаанбаатар элит” сургуульд 285 хүүхэд суралцдаг. Энэ нь өндөр төлбөртэйгөөрөө тэргүүлж буй таван сургуулийн хамгийн цөөн хүүхэд элсүүлдэг нь.
“Сант”, “Хобби” сургуулийн төлбөр нэмэгджээ
Үүний араас “Хобби” сургууль жагсч байна. Тус сургууль нь Монголын хамгийн анхны англи, монгол хэлний хосолмол сургалттай гэдгээрээ онцлогтой. Бага ангийн төлбөр нь таван сая төгрөг бол дунд анги нь зургаан сая, ахлах анги нь долоон сая төгрөгийн төлбөртэй аж.
Математикийн чиглэлээр Монголын номер нэг сургуульд тооцогддог “Сант” сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиуд дундаа хамгийн их буюу 1300 хүүхэд суралцуулдаг байна. Тус сургуулийн бага, дунд ангийн төлбөр нь таван сая төгрөг бол ахлах ангийн төлбөр нь зургаан сая төгрөг юм байна. Дээрх хоёр сургуулийн хувьд 2013-2014 оны хичээлийн жилийн төлбөр нь 300-500 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж хэдий ч их сургуулиас өндөр төлбөртэй сургуулиуд
Их сургуулийн төлбөр жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр гурван сая төгрөгөөс хэтрэхгүй. Гэтэл хувийн дунд сургуулиуд дундаа дундаж төлбөртэйд тооцогдох сургуулиуд их, дээд сургуулийн төлбөрөөс ч өндөр төлбөртэй байна.
Тухайлбал, “Олонлог” сургуулийн хувьд бага, дунд, ахлах анги нь 4.5 сая төгрөгийн төлбөртэй, “Русская гимназия” сургуулийн бага ангийн төлбөр 3.6 сая, дунд 4.1 сая, ахлах 4.6 сая төгрөг. “Сакура” сургуулийн бага ангийн төлбөр 3.3 сая, дунд 3.7 сая, ахлах нь дөрвөн сая төгрөг, “Улаанбаатар лицей” сургуулийн бага ангийн төлбөр 2770000 төгрөг, дунд 3160000 төгрөг, ахлах ангийн төлбөр 3550000 төгрөг аж. Харин Баянзүрх дүүрэгт байрлах “Эрхэм баян эрдэм” дунд сургуулийн жилийн төлбөр гурван сая төгрөг байна.
Харин ШУТИС-ийн ахлах сургууль болон ШУТИС дээр байгуулагдсан Коосэн загварын технологийн дээд сургуулийн хувьд тус бүр гурван сая төгрөгийн төлбөртэй аж. Японы Коосэн сурууль нь хүүхдүүдийг ахлах ангиас нь элсүүлж инженерийн боловсрол эзэмшүүлдэг онцлогтой.
Гурван сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиуд
Сургалтаараа тэргүүлдэг хэдий ч төлбөрөө хэвээр нь барьж чаддаг сургуулиуд энэ ангилалд багтаж байна. Учир нь “Гёте”, “Үй цай”, “Хобби”, “Логарифм”, “Шинэ Монгол” гээд шилдэг сургуулиудын төлбөр 1-3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол 1-3 сая төгрөгийн төлбөртэй 46 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
“Гёте” сургуулийн хувьд герман хэл заадаг бол “Үй цай” сургууль хятад хэл заадаг. Харин “Шинэ Монгол” ахлах сургууль элсэгчдээ шалгалтаар авдаг учраас чанартай төгсөгчид энэ сургуулиас төрөн гардаг билээ.
Харин шинээр байгуулагдсан болон буяны байгууллагаас санхүүжилт авдаг, цөөн хүүхэд элсүүлдэг сургуулиудын хувьд нэг сая төгрөгөөс доош төлбөртэй байна билээ. Харин зөвхөн бага сургуулийн сургалттай дөрвөн сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бол дунд болон ахлах ангийн сургалттай гурван сургууль байдаг аж.
Za yu ch surgahgui surguulid ingej tuldug, huuhdee yu sursniig ni medeh uu taminee

0 Сэтгэгдэл
2015.06.28