Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн шүхэрч агаарт нэгнийгээ аварлаа


Британийн Уайтхэван хотод болж байсан нисэхийн шоу үзүүлбэрийн үеэр бууж явсан шүхэрчдийн нэгнийх нь шүхэр задлах гогцоо ажилгүй болж эрсдэлд ороод байхад нь  нөгөө шүхэрч нь агаарт түүнийг аварсан явдал олон мянган үзэгчийн нүдний өмнө  болжээ.

Армийн аврагч, орлон тоглогчдын Red Devil багийн шүхэрчид баасан гарагт үзүүлбэр үзүүлж байхад  шүхэр нь орооцолдож асар хурдтайгаар газар луу унаж буй шүхэрчээ нөгөө нь агаарт барьж авсан байна. Энэ азтай үйл явдал гэрэл зурагт үлдсэн төдийгүй, үзэгчид ч гар утаснадаа бичиж авчээ.

“Улаан мангас”-ын шүхэрчид 300 метрийн өндрөөс харайсан ч аварсан, аврагдсан хоёр газар унахдаа хүнд бэртэл аваагүй байна.
Үзэгчид бүгд  сандралд орж амьсгалаа хурааж байтал нэг нь аврахыг хараад баярлацгааж алга ташицгаасан гэж үзэгчдийн нэг Люси Майлн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ.
Батлан хамгаалах яамнаас мэргэжлийн комисс гаргаж шүхэр задраагүй нь хэн нэгний буруу юу, шүхэрчний өөрийн нь алдаа байсан уу гэдгийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Харин Whitehaven Festival наадмын гүйцэтгэх захирал Жерард Ричардсон үүнийг “шүхэрчний ур чадвар, багийн бүх гишүүдийн хамтын ажиллагааны илрэл” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан