Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

77 хүний амь хөнөөсөн Брейвик Их сургуульд сурна гэнэ


Бөмбөг дэлбэлж, автоматаар буудан 77 хүний амь хөнөөсөн Норвегийн алуурчин Андерс Брейвик  Ослогийн Их сургуульд эчнээгээр суралцахаар өргөлдлөө өгчээ. Өнөөдөр шоронд сууж байгаа тэрээр их сургуульд элсэх бүхий л шаардлагатай баримт бичиг, материалаа бүрдүүлж өгсөн гэнэ.
Сургууль  түүний хүсэлтийг хүлээн авч оюутнаар элсүүлсэн ч гэсэн  Брейвик сургуульд очиж, багш оюутнуудтай харилцах эрхгүй болохоор торныхоо цаана суун хичээллэж, тэндээ л дипломоо авах болно гэж Их сургуулийн сайтад бичсэн байна.
Андерс Брейвик 2011 оны долдугаар сард Осло хотын засгийн газрын байрны дэргэд бөмбөг дэлбэлээд дараа нь Утойя арал дээрх залуучуудын лагерьт гал нээж нийтдээ 77 хүний амь хөнөөсөн юм. Брейвик өөрийнхөө энэ зэрлэг үйлдлийг Европын лалын шашинтнуудаар дүүргэж байгааг эсэргүүцэж хийсэн гэж мэдэгдсэн.  Тус улсын хуулиар Брейвикт хуулийн дээд хэмжээ ялыг нь сунгах нөхцөлтэйгөөр 21 жилийн ял оноосон юм.
Андерс Брейвик бас нэг удаа шоронгийн нөхцөл тааруу, гурван өрөөтэй ганцаарчлан хорих өрөө нь цонхгүй, тааруухан байна хэмээн гомдол мэдүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл
болиоч дээ, буудаач наадахаа
солиор
Хамгийн их уншсан