“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Та минь ээ, хүүхдэд чинь мэргэжлийн бус багш хичээл зааж байж
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн найман сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ. Улсын ахлах байцаагч А.Мөнхзаяагийн мэдээлснээр хувийн найман сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байсан. Мөн багшлах эрхгүй, дөнгөж сургуулиа төгссөн хүн ажиллаж байсан гэнэ. Шалгалтад төрийн бус өмчийн буюу хувийн 19 сургуулийг хамруулсан. Эдгээрийн 18 нь мэргэжлийн бус нийгмийн ажилтантай гэх зөрчил илэрсэн байна.
Энэ зөрчлийг Нийслэлийн боловсролын газраас даруйхан арилгуулахаа мэдэгджээ. Нийслэлийн боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтэсийн дарга Ц.Жаргалантуул “Төрийн өмчийн, төрийн бус өмчийн гээд аль ч сургуульд мэргэжлийн багш нар ажиллах ёстой. Зургаан сар тутамд тухайн сургууль дахь сул ажлын байрны захиалгыг авч улмаар наймдугаар сард багшлах мэргэжлүүд дээр шалгалт авдаг. Ингээд тэнцсэн багш нарын жагсаалтыг сайтад байрлуулах замаар сургуулиудад сонголтыг олгодог. Энэ удаагийн шалгалтаар мэргэжлийн бус багш ажилласан зөрчил илэрсэн. Эдгээр сургуулиудад тусгай арга хэмжээ авна” гэв.
Шалгалтад хувийн хэвшлийн сургуулиас гадна төрийн өмчийн 28 сургуулийг хамруулжээ. Төрийн өмчит сургуулиудын хувьд сургалтын орчин хангалтгүй зөрчил нийтлэг илэрчээ. Тухайлбал, сургуулиудын 74 хувь нь хими, физикийн хичээлийн лабораторигүй, 68 хувь нь дадлагын газаргүй, 47 хувь нь гадаад хэлний хичээл явуулах техник хэрэгсэлгүй, 64 хувь нь хөгжмийн заалгүй, 25 хувь нь биеийн тамирын зааланд хичээллэдэггүй зэрэг зөрчил байсан гэнэ. Төрийн өмчийн сургуулиудын хувьд улсаас санхүүжилт авдаг учраас сургалтын орчныг сайжруулахад хүндрэлтэй байдаг гэх тайлбарыг хэлжээ.
Дэлхийд байхгүй боловсрол олгоно, хэд хэдэн гадаад хэл заана гэж танаас өндөр төлбөр авчихаад ах дүү, хамаатан садангийнхаа мэргэжлийн бус хүнээр хүүхдэд чинь хичээл заалгадаг хувийн хэвшлийн сургууль байгаа юм байна.

0 Сэтгэгдэл