Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ам.доллар дээр анх удаа эмэгтэй хүний хөрөг залрах нь
АНУ-д 10 долларын дэвсгэрт дээр анх удаа эмэгтэй хүний хөрөг байрлуулах шинэ загварыг ярилцаж байна. АНУ-ын үнэт цаасны сан хөмрөгийн мэдээлснээр бол америкийн сан хөмрөгчийн анхны нарийн бичгийн дарга Александр Хамильтоны хөрөг байгаа 10-тын дэвсгэртийг өөрчилж ямар нэгэн эмэгтэйн хөрөг залаад 2020 он гэхэд гүйлгээнд гаргах гэж байгаа юм байна.
Үүний өмнө америкийн идэвхтнүүд “20-тын дэвсгэр дээрх эмэгтэй” гэсэн хөдөлгөөн өрнүүлж 20 долларын дэвсгэрт дээр хар арьст эмэгтэйн хөрөг байрлуулахыг шаардаж байсан юм. Тэднийхээр бол хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэж явсан боол Гарриет Табмений хөргөөр АНУ-ын ерөнхийлөгч байсан Эндрю Жексоны зургийг солих ёстой гэнэ.
АНУ-д бүр 1886 онд л нэг долларын зоосон дээр америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтоны хөргийг байрлуулж байжээ. Үүнээс хойш америкийн мөнгөн дэвсгэрт дээр нэг ч удаа эмэгтэй хүнийг дүрсэлж байгаагүй юм байна.

0 Сэтгэгдэл