Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Унгар улс Сербийн хил дээр 4 метр өндөр хана босгоно
Унгар улс хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хөрш Сербитэй хиллэдэг хил дээрээ дөрвөн метрийн өндөр хана босгоно гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгдсэнийг Рейтер агентлаг дамжуулжээ.
“Цагаачлал, дүрвэгсэд өнөөдөр Европын холбооны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Европын холбооны орнууд үүнийг шийдэх гарц хайж байгаа ч Унгар улсын хувьд үүнийг хүлээж тэвчихгүй нь. Ингээд бид Сербийн хил дээр 175 км урт, дөрвөн метрийн өндөртэй хана босгохоор шийдсэн. Өөрөөр хэлбэл хүн давчихаж чадахааргүй байх юм. Дотоод хэргийн яам энэ байгууламжийг хариуцахаар даалгавар авсан” гэж Сийярто хэлжээ.
Унгар нь цагаачдын талаар Европын холбооны баримталж байгаа өнөөгийн парктикаас илүү хатуу байр суурьтай байгаа юм.
Энэ он гарсаар Сербийн хил давж Унгар луу орж ирдэг цагаач дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж энэ оны зөвхөн эхний сард гэхэд л 10 мянга орчим цагаач хилээр давж орж ирсэн нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж байгаа юм.
Гуравдахь ертөнцийн орнуудаас ирж үндсэндээ Итали, Грекийн нутагт байгаа 40 мянган дүрвэгч цагаачдыг ойрын хоёр жилд Европын холбооны гишүүн орнуудад тараан суурьшуулах квотыг Европыг холбоо өнгөрсөн сард гаргасан юм. Мөн Европын холбооны сангаас цагаач иргэн тус бүрт 6000 евро олгох саналыг Европын комиссг гаргаад байгаа юм.

0 Сэтгэгдэл