Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинаас ОХУ-д төлөх өр хэл ам дагуулж эхэллээ


Украин улсаас  ОХУ-д төлөх ёстой гурван тэрбум долларын өрийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко “энэ бол эх орноосоо зугтаасан, өмнөх ерөнхийлөгч Виктор Януковичийн Европын холбоотой хийх хэлэцээрээ цуцалж оросын талыг баримталсныхаа төлөө, зуслангийн байшин авахын тулд авсан авлига” гэж нэрлэсэн нь Оросын удирдагчдын уур омгийг хөдөлгөж эхэллээ.

Украины ерөнхийлөгч Порошенко даваа гарагт мэдэгдэл хийхдээ энэ мөнгийг Украин улс төлөх ёсгүй гэсэн юм. “Миний бодлоор бол энэ өр, жинхэнэ авлига” гэж Порошенко Блумберг телевизэд англиар ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тэр бас “Энэ бол хариуцлагтай нягтлан шалгах ёстой ажил. Үүнийг Засгийн газар, Сангийн яам хийх ёстой” гэжээ.
Украин улс ерөнхийлөгч асан Януковичийн үед үүссэн гурван тэрбум долларын өр төлөх ёстой гэж ОХУ зарлаад байгаа юм. Үүнийг төлөх хугацаа нь зургадугаар сарын 20 гэхэд дуусч хүү нь 75 сая доллар болно гэснээс энэ асуудал үүсээд байгаа юм.
“Путин гурван тэрбумын асуудлыг хэзээ ч хүлээн авахгүй” гэж Порошенко хэлээд ОХУ-ын ерөнхийлөгчтэй хувийн хэлэлцээр хийнэ гэдгээ хэлжээ.
Украин улс 17,5 тэрбум ам.долларын өртэй гэдгийг Олон улсын валютын сан хүлээн зөвшөөрч, энэ өрөө төлөх боломжгүй бол санхүүгийн дэмжлэг үзүүлж болох юм гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин

Украин улсаас ОХУ-д төлөх ёстой өрийн талаар  Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн хийсэн мэдэгдлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “эмгэнэлтэй зүйл” гэж нэрлэсэн байна. Путин оросоос Украинд хөрөнгө оруулж, зээл олгосон сайн үйлсийг авлига авсан гэж буруутгаж байгаа нь улс төрийн өнцгөөс харж байгаа нь  зохисгүй үйлдэл гэжээ.
“Манай түнш ийм асуудлыг ингэж харж байгаа нь харамсалтай байна. Ерөнхийлөгч байсан Янукович Европын холбоотой хийх  хэлэлцээрт гарын үсэг зураагүйнхээ төлөө авсан авлига гэж байгаа бол бусад зээлдэгч, хөрөнгө оруулагчдад төлөх ёстой өрийг ч ингэж үзэх ёстой. Тэнд америкийн хөрөнгө оруулагчдаас ирж байгаа их хэмжээний мөнгө ч байгаа шүү дээ” гэж ОХУ-ын ерөнхийлдөгч Владимир Путин хэлсэн байна.

Сергей Иванов: Порошенко бол большевик юм байна

ОХУ-д төлөх ёстой Украины өрийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко “энэ бол өмнөх ерөнхийлөгч Виктор Януковичийн авлигад авсан мөнгө” гэж мэдэгдсэнийг  ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын гарын дарга Сергей Иванов бас шүүмжилсэн байна. Тэрээр “Энэ мэдэгдлийн талаар би ганц л зүйл хэлж чадна. Петр Порошенко бол жинхэнэ большевик юм байна” гэжээ.

1 Сэтгэгдэл
ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх шинэ гишүүд, сарын ашиг тусыг ах дүүгийн элсэлт, түүнчлэн өөрсдийн сонгосон байшин, байршлаа хөрөнгө оруулалтаар нэгтгэн угтаж байгаадаа баяртай байна. Энд дэлхийн удирдагчид, супер одууд, эрдэмтэн судлаачид та бүхний амьдралд энэ боломжийг олгож байна. өөрсдийн гарал угсаа гарал, Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: greatilluminate99@gmail.com НЭГДСЭН ТӨРИЙН ИЛЛУМИНАТИ ТЕМПЛЕД.
Чи надаа мөнгө зээлээч тэгээд би часд буцааж өгөхгүй. Чи яахав дуугүй л байж байна биз.
үнэн л хэлсэн бна оросууд юундаа орилоод байгаа юум худлаа бол дуугүй л байлдаа
Чи надаа мөнгө зээлээч тэгээд би часд буцааж өгөхгүй. Чи яахав дуугүй л байж байна биз.
Ерөнхийлөгч гээд байгаа этгээдээс болж баруун европод дайн дэгдэх нь.Америк тэргүүтэй ахан дүүс нь мөнгөөр угжиж, бөмбгөөр баалгаж байгаад гэдэс дотрыг нь сайн цэвэрлэнэ.
Хамгийн их уншсан