“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Д.Мөнхжаргал: Дуу хөгжмийн багшийн мэргэжил эрэлттэй байна
My name is Mohammed Ahsan I'm a financial Consultant of a reputable firm Operating out of the United Kingdom we provide Discrete Financial, Services for High Net Worth CEO's/Executives of Corporation & Senior Government Officials globally. What we do is Legal & within the ambit of the law but following the Leakage of the Infamous United Kingdom Papers & subsequent threat by the International Consortium of Investigative Journalists (ICIJ) International Criminal Court (ICC) Below is what my Sender can offer. 1, MT103 gpi automatic 2, MT103 wire transfer 3, MT103 TT 4, MT103/202 manual download 5, SBLC lease and Purchase All bank instrument will be done via bank officer to bank officer, Receiver has to provide bank officer details on DOA all brokers are welcome and guarantee of there payment after successful deal kindly send me a message via email and WhatsApp. Email: mohammedahsan877@gmail.com WhatsApp- +19893413179
сайхан өдөр эрхэм эрхэм ээ / Хатагтай, Хэрэв та зээл хэрэгтэй вэ? Хэрэв тийм бол доор дэлгэрэнгүй мэдээллийг илүү мэдээллийг gregloanfirm2017@gmail.com хаягаар бидэнд и-мэйл нэр: Нас: Хүйс: Улс: төрийн: Утас: Зээлийн хэмжээ: Зээлийн хугацаа: Сарын орлого: сангийн зорилго: холбоо барих и-мэйл: gregloanfirm2017@gmail.com Хүндэтгэсэн, Грег
Их, дээд сургуулиудад өнгөрсөн жилээс эхлэн бүтцийн болон хөтөлбөрийн шинэчлэлт хийсэн. Тэгвэл шинэчлэлийн явц болон үр дүнгийн талаар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Шинэчлэлийн хөтөлбөрөөр бүтэн нэг хичээлийн жил хичээллэсэн. Одоо үр дүнгийн талаар ярилцаж болно гэж бодлоо. Танай сургууль дээр хийгдсэн шинэчлэл хэр үр дүнгээ өгч чадаж байна гэж боддог вэ?
-Манай сургуулийн Удирдах зөвлөл, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж өнгөрсөн хичээлийн жилийн тайлангаа хэлэлцлээ. Шинэ хөтөлбөр рүү шилжиж байгаа шилжилтийн үйл явц, шинэчлэл нь боломжтой юм уу, боломжгүй юу гэдгийг хэлэлцсэн. Удирдах зөвлөлийн зүгээс тогтоол гаргаж шинэчлэлийн ажилд сайн байна гэсэн дүгнэлт өгсөн. Эрдмийн зөвлөлд манай сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн 40 гаруй хүн байдаг. Тэд шинэчлэлийн ажлыг хэлэлцээд хэд хэдэн шинэ журам баталсан. Цаашид засч сайжруулах ажлын зөвлөмж өгсөн. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үйл ажиллагаанд багш нар маань өөрсдөө оролцож байгаа учраас тэдний дундаас төрж буй шинэчлэл гэж үзэж болох юм. Түүнээс ямар нэг гадаадын сургуулийн хөтөлбөр авч ирээд хүчээр хөрсөнд суулгаад байгаа юм биш. Багш нарын хүсэл эрмэлзлэл, хичээл зүтгэлийн дагуу хийгдэж байгаа учраас манай сургууль дээр айхтар асуудал болоод байгаа зүйл алга.
-Тэгвэл МУБИС-д хийж байгаа шинэчлэлийн онцлог юу вэ?
-МУБИС дээр хөтөлбөрийн шинэчлэл хийхэд хамгийн хэцүү. Яагаад гэхээр манайх бол хоёр, гурван хос мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа сургууль. Химийн багш гэхэд л химийн судалгаа шинжилгээний арга зүй заана. Химийн онол дадлагаа орно. Харин нөгөө талд багш боловсролын багцын хичээлүүд орно. Сурганы хичээл орно. Тиймээс химийн багш гэдэг нь өөрөө хос мэргэжил юм. Хос мэргэжлийн хөтөлбөр гэдэг хэцүү зүйл. Химийн мэргэжлийн хичээл давуу оруулах уу эсвэл багшлах мэргэжлийнх давуу байх уу гэдэг асуудал гарна.
-Өмнөх зарим хөтөлбөрт зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байсан ч хэвээр нь үлдээх хөтөлбөрт байгаа гэж байсан. Ер нь хөтөлбөрийн шинэчлэл дууссан уу?
-Манай сургуулийн багш бэлтгэх шинэчлэл XXI зууны шинэ багш гэж хэн юм бэ, ямар мэдлэг, чадвар, чадамж, хөгжил төлөвшилтэй байх юм бэ гэдэг загварт суурилж байгаа юм. Тиймээс энэ зун Эрдэм шинжилгээний захиалгат ажил хийгээд Эрдмийн зөвлөлөөр баталгаажуулна. Ингэхээр багш мэргэжлийн стандарт гарч ирнэ. Тэр стандарт дээр суурилаад хөтөлбөрөө шинэчлэх ажил өрнөнө. Одоогоор суурь мэргэжлийн шинэчлэл маш сайн хийгдэж байна. Тухайлбал, багш мэргэжлийн сурганы хичээлүүд байна. Сэтгэл судлалын хичээлүүд, заах аргын хичээл байна. Эдгээр хичээлийг багш мэргэжлийн суурь хичээл гэж үзэж байгаа юм. Энэ багцад олон шинэ хичээл оруулж, хөтөлбөрийг нь шинэчиллээ. Үүн дээр амжилт гаргасан гэхэд болно. Цаашид мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдийг сайжруулах хэрэгтэй. Ер нь бид энэ жил бүх хичээлийн хөтөлбөрүүдээ шинэчлээд хавтаслаад эхний хувилбараар нь баталгаажуулна.
-Би МУБИС-ийн төгсөгч л дөө. ЕБС-ийн ширээнээс МУБИС-д элсээд суралцахад надад огт төвөгтэй байгаагүй. Учир нь хичээлийн хуваарь ёсоор л хичээллэдэг байлаа. Гэтэл одоо цахим системд шилжээд, оюутнуудад сонголт бий болгоно гэхээр жаахан төсөөлөл муутай байна л даа. Энэ сургуульд элссэн хүүхдүүд бүгд л багш болох учраас. Та үүнийг тайлбарлаад өгөөч?
-Хичээлүүд заавал судлах болон сонгож судлах гэж бий. Сонгож судлах хичээл дээр л оюутнууд сонголтоо хийнэ. Тухайлбал, монгол хэлний ангид сурч байгаа хүүхэд өрнө дахины уран зохиолыг сонгох уу, дорно дахиных байх уу гэх мэт сонголт хийх юм. Мөн шинэчлэлийн хүрээнд оюутнуудад багшаа сонгох сонголтыг санал болгосон. Ингэснээр багш нарт бодит үнэлгээ ирнэ.
-Хөтөлбөрийн шинэчлэл өрнөж байгаа юм байна. Бүтцийн шинэчлэл мөн хийгдэж салбар сургуулийн тоогоо цөөлсөн. Энэ шинэчлэлийг хийхэд сайн, муу хоёр талтай ярьж байлаа. Ер нь одоо эргээд харахад хэр үр дүнтэй ажил болсон бэ?
-Мэргэжлийн чиглэл ойролцоогоор нь сонгож төлөвлөж таван салбар сургуулиа байгуулсан. Математик байгалийн ухааны сургууль гэж байна. Тэнд математик, мэдээлэлзүй, хими, физик, биологи, газарзүй багтчихна. Энэ бүтцээр явах нь боломжтой. Сайн тал нь тэнхмүүд томорч байна. Багш нарын чадал тэнхимдээ төвлөрч байна. Хуучин 4-5 хүнтэй тэнхим байлаа. Мөн судалгааны ажил, төсөлт ажил хийхэд сайн талтай гэдэг нь харагдаж байна. Манай сургууль багш бэлтгэдэг мөртлөө өмнө нь заах аргын тэнхим гэж байгаагүй. Химийн тэнхим дотор хими заах аргын багш байх жишээтэй. Ингэхээр багшийн заах арга гэдэг тал дээр төвлөрөл үүсээгүй байсан. Энэ жилээс Математик, байгалийн ухааны сургууль дээр аргазүйн тэнхим гэж байгуулсан. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Дунд сургуультай холбоотой судалгаа шинжилгээний ажил хийх, сурах бичиг, дунд сургуулийн сургалтын хөтөлбөр, үнэлгээн дээр судалгаа хийх ажлыг гарддаг.
Цөөн салбар сургуультай байхын сөрөг тал нь санхүүжилтийн асуудал. Нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургуулиуд санхүүжилт ихтэй, үйлчилгээ авдаг сургуулиуд санхүүжилт багатай юм. Өнгөрсөн хичээлийн жилд манай таван сургууль бүгд л ашигтай ажилласан. Гэхдээ тэр ашгийн их багын асуудал яригдаад буй юм. Хэдий ийм ч санхүүжилтээ тэгштигэн хувиарлаж, сургууль тус бүр дээр нь тооцоо хийж байгаа нь сайн талтай.
-МУБИС-ийн харьяа түшиц сургуулиуд байгуулж байгаа гэсэн. Ямар үр нөлөөтэй ажил хийгээд байна вэ?
-Шинэчлэлийн хүрээнд багшлах мэргэжлийн дадлагыг мөн өөрчилж байгаа. “Дөрвөн жилд дөрвөн дадлага” гэсэн шинэ тогтолцоо руу орж байна. Тухайн жилд үзсэн хичээл дадлагыг нь уялдаатай болгоно. Тухайлбал, нэгдүгээр курстээ багшлах сурганы хичээл үзсэн бол ажиглах дадлага хийнэ. Хоёрдугаар курстээ сэтгэл судлалын хичээл үзлээ гэхэд дадлагаараа хүүхдийн зан байдлыг тодорхойлох судалгаа хийх, гуравдугаар курстээ химийн заах аргын хичээл үзсэн бол багшлах анхны туршилтын дадлага хийх зэргээр шинэчлэл хийж байна. Үүнийг амжилттай чанартай хийлгэхийн тулд түшиц сургууль хэрэг болно. Дурын сургууль дээр дурын багшаар удирдуулаад дадлага хийнэ гэдэг байж болохгүй л дээ. Одоогоор Нийслэлийн боловсролын газартай хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Нийслэлд таван түшиц сургууль сонгож авч буй. Бага, дунд боловсролын шинэчлэл хийж байгаа үндэсний хэмжээний 40 лаборатор сургуулиас сонголт хийх юм. Төв аймагтай гэрээ хийсэн. Нэг сумыг сонгож аваад түшиц сургууль болгох ажлыг эхлүүлсэн. Түшиц сургууль маань мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн удирдагчаар хангадаг байна.
Манай сургуулийн зүгээс тухайн сургууль дээр оюутнаа дадлагажуулахаас гадна судалгаагаа хийдэг, шинэ технологи нэвтрүүлдэг байя. Мөн сургалтын шинэ аргыг нэвтрүүлье гэж зорьж байна. Одоогоор Финляндтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гарааны багш буюу хүмүүсийн хэлдгээр шинэ багш сургуулиас төгсөн гарахдаа бүрэн бэлтгэгдсэн, хэнд ч гологдохооргүй мэргэжилтэн болоход л энэ бүхэн чиглэж байна. Хувийн сургуулийг түшиц сургуулиар сонгоно гэсэн. Зарим сургууль дээр англи хэлээр математик заадаг багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх дадлага хийлгэнэ гэж төлөвлөж байна.
-Оюутан үнэхээр амжилттай суралцаж чадвал илүү мэргэших боломж, сонголт нь улам өргөжиж байна гэж ойлгож болох уу?
-Төгсөгчдөө чадвартай, мэдлэгтэй төгсгөх нь сургуулийн үүрэг юм. Бага ангийн багш юм чинь алслагдсан сум дээр очно гэх юм огт байж болохгүй. Алс бөглүү газар очих тусмаа л гадаад хэлний илүү өндөр мэдлэгтэй байх ёстой. Ядаж л интернэтээр ороод өөрт хэрэгтэй зүйлээ олоод мэдчихдэг байх хэрэгтэй. Тийм л чадвартай болгоход сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээ чиглүүлж байна. Тиймээс кабинетийн англи хэлний цахим хөтөлбөрийг багшийн ангийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудад хэрэгжүүллээ. Үүний үр дүнд англи хэлний суурь түвшин нь сайжирч байна. Үүнээс гадна өндөр оноотой манай сургуульд элссэн хүүхдүүд болон суралцах явцдаа амжилт гаргасан оюутнууддаа хос мэргэжил сонгох боломжийг нэмэгдүүлж байна. Энэ зун манай сургуулийн багш нар англи хэлний сургалтын цахим хөтөлбөр боловсруулж байна.
Мөн багш нар мэдээлэл харилцааны технологийг чадварлаг ашигладаг байх ёстой. Үүнийг илэрхийлэх чадвар гэж нэрлэж байгаа. Ганцхан үгээр яриад хичээлээ ойлгуулах биш цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим сургалтаар хичээлээ заах тал дээр анхаарч ажиллаж байна. Дижитал сурах бичиг хийх, цахим хэрэглэгдэхүүний төв байгуулах гээд олон том төсөл сургууль дээр хэрэгжиж байна. Азийн хөгжлийн сангийн дээд боловсролын шинэчлэлийг дэмжих сан дэмжлэг өгч байгаа.
-Их, дээд сургуулийн санхүүжилтийн тодорхой хувийг судалгаанаас олдог байя гэж ярих болсон. Иновацийн хөтөлбөр танай сургуульд хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Манай сургуульд аль ч төрлийн хөтөлбөр хэрэгжихэд бэлэн байна. Жайка олон улсын байгууллагатай хамтраад төсөл хэрэгжүүлж байна. Дунд сургуулийн физикийн лабораторыг одоо гадаадаас худалдаж авч буй. Тэгвэл түүнийг өөрсдөө хийгээд, угсрах боломж байна. Ингэснээр зардал хэмнэгдэхээс гадна багш, сурагчдын чадвар улам нэмэгдэнэ. Одоогоор бүрэн лабораторын хэрэглэгдэхүүнийг хийж дуусаад хайрцаглаж байна. Энэ бол манай сургууль дээр хэрэгжиж буй нэг иновацийн нэг хэлбэр.
Мөн Теньжиний технологийн их сургуультай нэхмэлийн үйлдвэрлэлийн иновацийн ажил хийхээр төлөвлөсөн. Сарлагийн хатуу хөөврийг яаж орчин үеийн технологиор зөөллөх вэ гэсэн судалгаа хийхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол бол мал аж ахуйн орон. Ноос, хөөвөр их бий. Хэрэв хөөврийг зөөллөх технологийг бий болгож чадвал түүгээр юу ч хийж болно. Энэ мэтчилэн олон хөтөлбөр хэрэгжихээр бэлэн болсон ч энэ хоёроос бусдыг нь ярилгүй үлдээе. Манай сургуульд их сургуульд байх ёстой бүхий л том лаборатор байгаа учраас ямар ч чиглэлээр судалгаа хийгээд түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн байна.
-Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг жил бүр шинэчлэх болсон. Энэ жагсаалтад орсон мэргэжил болон хөдөлмөрийн зах зээл дээр илүүдээд байгаа мэргэжлийн жагсаалтыг хэр уялдуулж оюутан элсүүлж байна вэ?
-БСШУЯ-наас эрэлттэй байгаа мэргэжлийн квотыг сайн өгч байна. Эрэлтгүй байгаа мэргэжлийн квотыг ч хасч байна. Улсын сургуулиудад энэ хяналт бий. Манайхаас бол дуу хөгжмийн багш их эрэлттэй байна. Хөдөө орон нутагт ялангуяа. Тиймээс СУИС-тай хамтраад “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр элсэлтээ авч эхэлсэн. Үүн дээр нэмээд хос мэргэжлийн багш нар эрэлт ихтэй байгаа.
-Өнгөрсөн жилээс Монголд анх удаа тусгай хэрэгцээт боловсрол болон насан туршийн боловсролын багш нарыг бэлтгэж эхэлсэн. Энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хэр сайн боловсрол олж авч чадаж байна вэ гэдгийг нь тогтоочихдог нэг амархан арга байна. Манай орны хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ халамж үйлчилгээ үзүүлдэг ч гэсэн тэдний боловсролын тал дээр хангалтгүй ажиллаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургууль байна уу байгаа. Гэвч тэнд ажиллах тусгай хэрэгцээт багш нараа хойд хөршид бэлтгэж байсан. Сүүлийн жилүүдэд тасарсан. Тиймээс Монголдоо бэлтгэх зайлшгүй шаардлага гараад одоо багшилж байгаа хүмүүсийн дунд жилийн сургалт явууллаа. Өнөө жил хоёрдахь элсэлтээ авна. Цаашид энэ мэргэжлээр дөрвөн жилийн бакалаврын сургалт явуулмаар байна. Одоо бол тусгай хэрэгцээт сургууль нээхээсээ гадна хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд хамруулж сургах шаардлага байдаг. Тиймээс манай сургуулийн зүгээс АНУ болон Япон улсын их сургуулиудтай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж тусгай хэрэгцээт боловсролын лабораторууд байгуулсан. Нөгөө талаар дээд боловсролын системд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг сургах асуудлыг хөндөж идэвхитэй ажиллаж байна.
Насан туршийн боловсролын хувьд насан туршдаа тасралтгүй суралцах боломжийг нь нээж өгөх зангилаа цэг болъё гэсэн зорилт тавиад байна. Энэ намраас манай сургууль дээр тусгай болон онлайн сургалтууд нэмэгдэнэ.
-МУБИС-ийг оюутныг дэмжих сан байгуулагдсан байна лээ. Уг нь ЭЕШ-таа 650 иас дээш оноо авч элссэн оюутнууд 70-100 хувиар сургалтын төлбөрөө хөнгөлүүлнэ. Мөн сургуулиасаа тэтгэлэг авна гэхээр оюутнуудын сурах нөхцөл дээр онцгой анхаарч байгаа бололтой?
-Чанартай элсэгчдийг татах сайхан боломж Засгийн газрын зүгээс бүрдүүлж өгсөн. Гэхдээ цаана үлдсэн хүүхдүүд яах вэ гэсэн асуудал гарч байгаа юм. Багш болох чин хүсэлтэй мөртлөө амьдралын боломжоосоо хамаараад сургуулиа орхих гээд байгааг хүүхдүүдийнхээ өргөдлийг цуглуулж гадаадын болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна. Энэ хичээлийн жилд 50 орчим хүүхдэд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгосон. Энэ тоог цаашид нэмэх зорилготой байна. Үүнээс гадна Оюутанд үйлчлэх алба байгууллаа. Хуучин Сургалтын албаа Хөтөлбөрийн алба, Оюутанд үйлчлэх алба гээд салгачихсан. Үүний хүрээнд оюутанд нээлттэй төвүүд олноор байгуулж эхэлсэн. Ашигладаггүй булан тохойнуудыг янзлаад WIFI системтэй, компьютертэй оюутанд зориулсан төв болгох ажлыг хийсэн. Мөн номын сангаа нээлттэй болголоо. Энэ мэтчилэн сурах таатай орчныг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байна.
Мөн ирэх хичээлийн жилийн элсэлтийн журамд нэгэн таатай заалт оруулсан. Манай сургуульд элсэгчдийн 80 хувь нь эмэгтэй байдаг. Тиймээс жендерийн асуудлыг тэнцвэржүүлэх үүднээс Сургуулийн өмнөх боловсрол болон Багшийн сургуульд эрэгтэй оюутан 550-иас дээш оноотой элссэн тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг сургуулиас олгохоор болсон. Математик, хими, физик, газарзүй, биологи, мэдээлэлзүйн хөтөлбөрт 600-аас дээш оноотой эрэгтэй оюутан элсвэл мөн 50 хувийн тэтгэлэг олгох зоригтой бас эрсдэлтэй гэж хэлж болохоор шийдвэр гаргасан. Чанартай багш бэлтгэхийн тулд зоригтой алхмууд хийх хэрэгтэй гэж бодож буй. Үүн дээр сургуулийг дэмждэг байгууллагуудынхаа тусламжийг авна гэж төлөвлөсөн.
-Саяхан удирдах зөвлөлийн хурал болсон гэсэн. Сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцсэн үү. Их, дээд сургуулийн санхүүжилтэд сургалтын төлбөрийн эзлэх хувийг бууруулна гэж яриад байгаа. Ирэх хичээлийн жилд төлбөр хэдэн хувиар нэмэгдэх төлөвтэй байна вэ?
-Сургалтын төлбөр курсээсээ хамаараад өөр өөр байна. Хуучин ойлголтоор МУБИС-ийн оюутны төлбөр ямар ч тохиолдолд хоёр сая төгрөгөөс дээшээ давахгүй гэж ойлгож болно. Одоо кредит системээр бол сонгон судалсан цагаасаа хамаарч өөрчлөгдөнө. Жилийн инфляцаас шалтгаалж манай сургууль төлбөрөө нэмдэг. Манайх ер нь хамгийн бага төлбөртэй. Учир нь хөдөөнөөс олон оюутан элсэн суралцдаг. Энэ жилийн хувьд нэг, хоёрдугаар курсийн сургалтын төлбөр дээр нэмэгдэл гарч байна. Гурав, дөрөвдүгээр курсийн төлбөр дээр нэмэгдсэн зүйл бараг байхгүй гэж болно. Яагаад ингэж байна вэ гэхээр хичээлүүдээ давтлага практикаар их оруулж байгаа юм. Хуучин 200 гаруй оюутныг нэг танхимд суулгаад л нэг багш лекц орчихдог байсан. Энэ бол зарлага багатай сургалт байлаа. Одоо бол семнарын хичээлийг цөөн оюутантай явуулдаг. Лаборатор хичээлүүдийн тоог ч нэмж байна. Оюутанд чадвараа дээшлүүлэх хичээлүүдийг нь ихэсгээд ирэхээр багш нараа нэмэх шаардлага гарч буй. Хэтэрхий жижиг группээр хичээл орох нь чанар сайжирч байгаа ч төлбөрийн зарлага нэмэгдэнэ. Гэхдээ зарлагыг дагаад заавал чанар нэмэгддэг учраас БСШУЯ-наас манай сургууль дээр онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмж буй. Тооцоод үзэхээр нэг оюутанд гарч байгаа жилийн бодит зардал гурван сая орчим төгрөг болдог. Бүр нарийн мэргэжлээр сурч байгаа оюутны зардал дөрвөн сая төгрөг болдог. Гэхдээ олон дэмжлэгээр үүнийгээ нөхдөг учраас сургалтын төлбөрөө ихээр нэмэлгүй барих боломжийг ч бий болгож байгаа юм.

2 Сэтгэгдэл
BEST OFFER FOR BANKING INSTRUMENT
My name is Mohammed Ahsan I'm a financial Consultant of a reputable firm Operating out of the United Kingdom we provide Discrete Financial, Services for High Net Worth CEO's/Executives of Corporation & Senior Government Officials globally. What we do is Legal & within the ambit of the law but following the Leakage of the Infamous United Kingdom Papers & subsequent threat by the International Consortium of Investigative Journalists (ICIJ) International Criminal Court (ICC) Below is what my Sender can offer. 1, MT103 gpi automatic 2, MT103 wire transfer 3, MT103 TT 4, MT103/202 manual download 5, SBLC lease and Purchase All bank instrument will be done via bank officer to bank officer, Receiver has to provide bank officer details on DOA all brokers are welcome and guarantee of there payment after successful deal kindly send me a message via email and WhatsApp. Email: mohammedahsan877@gmail.com WhatsApp- +19893413179
2021.12.01
2021.12.01
2017.06.12